МҮБХ-ноос ИНЕГ-ын дарга нарыг АТГ-т шалгуулахаар болжээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон талаар мэдээллээ.

ИНЕГ энэ сарын 25 буюу баасан гарагт “Аваргуудын нэрэмжит үндэсний бөх”-ийн барилдаан зохион байгуулах гэж байгаа бөгөөд ингэхдээ Р.Нямдорж, Д.Данзан нартай хамтарч ажиллахаар гэрээ байгуулжээ.

Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын одоо хэрэглэж буй тамга тэмдгийг шүүхээс хүчингүй болгож, өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд элдэв үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шүүгчийн захирамж гарсан байна.

Энэхүү асуудлаар МҮБХ-ныхон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагадаа “Танай байгууллага “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” ТББ-ын нэрийг хууль бусаар ашиглан, иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж, хуурч мэхлэх үйл ажиллагаа явуулж байгаа тус холбоог төлөөлөх эрхгүй Ц.Магалжав, Б.Бат-Эрдэнэ нарын этгээдүүдтэй Хамтран ажиллах гэрээ хийж Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг 2018 оны 5-р сарын 25-ны өдөр хууль бусаар зохион байгуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдлээ нэн даруй зогсоохыг танаас хүсч, энэхүү шаардлагыг хүргүүлж байна” гэсэн байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …