Хардалтаас болж найзыгаа хөнөөсөн байцаагч бүсгүй

d1a945d201818f0ebigБаянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гадны нөлөөтэй амиа алдсан эмэгтэйн цогцос олдсон аймшигт хэрэг гарч, хэргийг эмэгтэй хүн үйлдсэн болох нь тогтоогдон дуулиан тарьж байсан билээ.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн татварын байцаагч асан Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн болох нь тогтоогдож, тэрбээр хардалтаас үүдэн Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э гэгч эмэгтэйг олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн болох нь батлагдсан юм. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогч Э нь өмнө нь Ц.Туяатай найзууд байсан гэнэ.
Гэр бүлийн болон хувийн өс хонзонгийн сэдэлтээр хүний аминд хүрсэн Ц.Туяа нь өдгөө Цагдан хорих төвд хоригдож байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 91,1, 92,2-т зааснаар хүний амийг санаатай бүрэлгэсэн хэргээр буруутган шүүж байгаа юм байна. Тэгвэл Ц.Туяад холбогдох хэргийг аравдугаар сарын 02-нд буюу ирэх лхагва гарагт Баянгол дүүргийн шүүхэд шүүхээр болжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

26-33 насны залуус сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, хэрэглэж байжээ

Багануур дүүрэгт оршин суух хаягтай, 26-33 настай С болон Б нар нь гэртээ сэтгэцэд нөлөөт канабисын төрлийн …