Хөрөнгийн биржээр дамжуулж Төрийн банкны хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж гэх мэт томоохон компаниудын 49 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж, олон нийтэд хувьчлах шийдвэрийг гаргалаа.

Тус хувьчлалтай холбоотой асуудлаар Төрийн ордонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн үр ашгийн сайжруулах өмч хувьчлалын үндсэн чиглэлийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.

Хөрөнгийн биржээр дамжуулж Төрийн банкны хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, үүнээс гадна стратегийн хөрөнгө оруулагчид тодорхой хувийг хувьчлах байр суурьтай байгаа. Хувийн хэвшлийнхэн амжилттай аваад явж байгаа салбарт төр өмчтэй байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Цаашид Төрийн банкийг хувийн хэвшил сайн аваад явна гэж найдаж байна. Бүх хувьчлалыг Хөрөнгийг биржээр дамжуулж хийнэ. Мөн Хөрөнгийн биржийг хувьчлах асуудал яригдсан. Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлалыг яг одоогийн үнэлгээнд нь тулгуурлаж хийнэ” гэж мэдэгдлээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар” Засгийн газар шуурхай арга хэмжээ авч Монголын эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлсэн гурван асуудлыг өнөөдөр шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт Төрийн өмчийг хувьчлах 2018-2020 оны үндсэн чиглэлийг баталж, УИХ-д өргөн барихаар боллоо. Ингэхдээ хувьчлалыг Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй явуулах зарчмыг баримтална. Нээлттэй шударга өрсөлдөөний зарчмаар хувьчилна.

МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банкийг тодорхой хувийг хувьчилна. Цахилгаан станцуудыг хувьчлах асуудлыг хэсэг хугацаанд харж байж шийдвэрлэнэ.

Хоёрдугаарт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж, ашиглах концессын гэрээ байгуулах шийдлийг гаргалаа.

Гуравдугаарт, МЭЗЧ-аар хэлэлцүүлсэн Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталлаа.

Техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтаа дунд хугацаанд төлөвлөлөө. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулахдаа бүх яамны саналыг авч, эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлж баталж байгаа. Хөтөлбөр 2018-2021 он хүртэл гурван жилийн хугацаатай батлагдсан” гэв.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …