Х.Амгаланбаатар: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цалин нэмэгдүүлэх ажлыг хэсгийг ахална

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан” ажил хаялтын өмнөх суулт Сүхбаатарын талбайд ес дахь өдрөө үргэлжилж байна.

Тэгвэл өнөөдөр МҮЭ-ийн холбооноос “Цалин нэмэгдүүлэхийн төлөө” явуулж буй нэгдсэн тэмцлийн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар”Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гишүүн байгууллагуудынхаа хүсэлтээр нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг хэсгийн МҮЭХ-ны тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн. 5-р сарын 18-ны өдөр ХНХ-ын сайд С. Чинзоригтой Хөдөлмөр нийгэм зөвшлийн улсын гурван талт хэлэлцээр үр дүнгүй удааширч байна чиглэлээр уулзсан.

5-р сарын 21-ны өдөр Сангийн сайд Ч. Хүрэлбаатартай уулзаж цалин хөлсийг нэмэгдүүлэхэд тодорхой чиглэлээр шуурхай шийдвэрлэж сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулъя гэж тохиролцсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ийнхүү асуудлыг хэлэлцэх ёстой.

Ажил хаялтын өмнөх суултад 14 салбарын төлөөллүүд нэгдсэн. Мөн өчигдөр 11 улсын үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультнууд суултад оролцож эв санаагаа нэгтгэсэн.

Энэ бол зөвхөн Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны асуудал биш болж хувирч байна. Олон Улсын үйлдвэрчний эвлэл анхаарлаа хандуулж эхэлж байна.

Мөн өчигдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт Монгол Улсын Засгийн газартай тохирсон нөхцөлөө эргэн нэг хараач, цалин хөлс нэмэгдүүлэх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ Засгийн газар хэрэгжүүлэхэд нь хамтран ажиллаж, хэлэлцээрт өөрчлөлт оруулах албан ёсны мэдэгдлийг хүргүүлсэн.

Маргаашаас бид өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар байгуулагдах Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн саналыг мэдээллийг сонсъё гэж бодож байгаа. Ажлын хэсэг байгуулагдаад шуурхай ажиллах ёстой. Олон Улсын Валюьтийн сан өмнөх нөхцөлөө эргэн харж өөрчлөлт боломжийг Засгийн газартай ярилцах байх гэж бодож байна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын …