Ц. Цогзолмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжлийн хүмүүсийг бэлдэх гээд байгаа тогтолцоотойгоо уялдуулах ёстой

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгах ажлын хэсэг тайлангаа танилцуулав.

Энэхүү асуудалд БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа “Монгол орны хөгжлийн ирээдүйг мэдлэгт суурилсан байлгахын тулд сууриар нь бүтцээ зөв болгох тал дээр цаашид анхаарах зайлшгүй шаардлагатай. Тодруулаад хэлбэл бага дунд боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол үүний дараа дээд боловсролын тогтолцоог дэлхий нийт явуулдаг. Энэ тогтолцоо бол зөв тогтолцоо.

Харин манайд жаахан мөнгөтэй болоод ирэнгүүт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу мэргэжлийн сургуулийн бүтцийг өгчихсөн. Дэлхийн хаана ч мэргэжлийн боловсрол нь боловсролынхоо системээс холдчихсон систем байхгүй. Хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжлийн хүмүүсийг бэлдэх гээд байгаа  тогтолцоотойгоо  уялдуулах  ёстой. Сууриа бид зөв болгохгүй бол одоо байгаа бүтэц уялдахгүй байгаагийн суурь болж байна. Тийм учраас эрх зүйн орчин, бүтэцтэй нь салбар хоорондын уялдаатай нь харах ёстой” гэсэн байр сууриа илэрхийллээ.

 

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй

Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх асуудлаараа тайлбар өглөө. Тэрбээр “Сонгууль болох гэж …