Фото: Интерьер дизайнер Б.Энэрэл таван сар зүүн өмнөд Азийн орнуудаар аялжээ

Made in Enerel студийг үүсгэн байгуулагч интерьер дизайнер Б. Энэрэлийг фото мэдээ булангаараа танилцуулж байна. Тэрбээр АНУ-ын Нью-Йоркод интерьер дизайнер мэргэжлээр суралцаж төгссөн юм.
Б.Энэрэл хүүхэд байхдаа хувцас дизайнер болно гэж загварын сэтгүүлийн зургуудыг дуурайж зурдаг байжээ. Гэтэл дунд сургуульд сурч байхдаа интерьерийн хичээл үзээд сонирхол шууд л өөрчлөгдсөн гэдэг. Мөн чөлөөт цагаараа аялах дуртай гэнэ. Б.Энэрэл хамгийн сүүлд зүүн өмнөд Азийн орнуудаар таван сарын хугацаанд аялалд яваад иржээ.

Энэ тухайгаа нэгэн ярилцлагадаа”Урьд нь ганцаараа аялж байсан ч гэсэн “үүргэвчтэй аялал”-ыг жинхэнэ утгаар нь сая л мэдэрлээ. Аялах хугацаандаа сард 500 ам.доллараар амьдарч болох юм байна гэдгийг мэдлээ. Тэгэхээр цаашаа удаан аялах боломж нь нээгдэж байгаа юм. Тэгээд цаашаа аялахад улам ч сонирхолтой юм билээ.Аяллын хугацаанд олон саад бэрхшээл тохиолдсон ч гэсэн айгаагүй. Аливаа зүйлийг давж байж л дараагийнхаа сайхан зүйлд хүрдэг учраас цаашаа яваад л байсан. Тэрнээс биш айгаад суугаад байвал хүн юунд ч хүрч чадахгүй” хэмээн ярьжээ.


Б.Энэрэлийн хийж гүйцэтгэсэн зарим ажлууд

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …