Баавартай хүн

Төрийн ордонд “Монголын эдийн засгийн чуулган 2018” арга хэмжээ болж байна. Төр хувийн хэвшлийн хэлцлийн индэр гэж онцолдог энэхүү арга хэмжээ нь эдийн засгийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг хийж, бодлогын зөвлөмж гаргадаг чухал арга хэмжээ юм. Тэгээд ч төрийн ордонд зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа оролцогчид өндөр ач холбогдол өгдөг. Гэвч баавартай хүн гэж баавартай л байх юм. Төрийн ордонд, эдийн засгийн чуулган дээр жийнсэн цамцтай зогсоод л бодлогын асуудал яриад зогсож байна. Төрийн ордны дотоод дэг жаяг байна л даа. Тэр нь иймэрхүү хувцастай дотогш нэвтрэхийг хориглодог журам юм. Ер нь биднийг ийм хувцастай бол төрийн ордон руу нэвтрүүлэхгүй л дээ. Гэвч Баавар ахыг бол шууд л нэвтрүүлээд бүр тайзан дээр гаргачихсан байна. Уг нь хууль, дүрэм бүгдэд тэгш л үйлчлэх учиртай. Даанч баавартай хүн бол үйлчилдэггүй л юм байна.


Санал болгох мэдээ

Ц.Анударын “Зүрхээ сонсдог тархи” номын нээлт гуравдугаар сарын 17-нд болно

“Хувьсал” продакшны гүйцэтгэх продюсер, туслах найруулагч Ц.Анударь “Зүрхээ сонсдог тархи” номын нээлтээ гуравдугаар сарын 17-нд …