Д.Хаянхярваа: Таван толгой төслийг хөдөлгөх улс төрийн тохиролцоонд хүрсэн

Улсын Их хурал дахь Монгол Ардын намын бүлэг Таван толгойг төслийг хөгжүүлэх асуудлаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэ асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тэрбээр” МАН-ын бүлгийн хурал дээр Засгийн газраас Таван толгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн тооцоо, судалгааг сонсч хэлэлцлээ.

Одоогийн байдлаар Таван толгойг 100 хувь гэж үзээд үүнийхээ 30 хувьд олон улсын зах зээл дээр IPO гаргая. Ингээд цаашаа төсөл дээр дагалдаж явах дэд бүтэц, үйлдвэр аж ахуйн газрууд гэх мэт олон зүйлийн тооцоо судалгааг үзэж байж шийдвэрээ гаргая гэсэн шийдэлд хүрээд тарлаа.

Ирэх долоо хоногт МАН-ын бүлэг Таван толгойн төслийг хөдөлгөхөөр улс төрийн шийдэл гаргах чиглэлд хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн. Засгийн газар төслийг хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх саналуудыг боловсруулаад бүлэг дээр танилцуулах ёстой. Ингээд болж байна гэж үзвэл УИХ дахь АН-ын бүлэг, Аюулгүй байдлын зөвлөл, УИХ зэрэг шат шатанд нь хэлэлцүүлээд явна. ” гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. he he ulgeriin dalaid seleh saihaan says

    Ug ni hodolgochihood yavts dund ni aldaa onoogooolj zasaj saijruulaad baival zugeerel dee. Dand bi tegehgui bizdee AN-iinhan bugd l uul uurhai meddeg mergen jaraahainuud bolood yavchihna. Daraa ni ayulgui baidliin udirdagch erhem omnoos ayul irne geed dairchih bailgui dee. Ingeed l ih sanasan gazar 9 shono hooson honohiin ulger boloh bizdee.

  2. нарангэрэл says

    Гэнэт ухаан орсон юм шиг жүжиг тоглохоо болих хэрэгтэй баймаар даа.Ард түмэнд дахиад нэг сайхан юм яриад боллоо аан.Дууны үг байдаг байхаа.Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана а гэж. Тэгээд юу гэдэг билээ,алив хүүхээ чи цааш нь дамжуул бүх юм хэвийн бүтэж байна болж байна бичээрэй гээд байдаг байхаа.Хаянхярваа худал ч хүн шүү шудрага юм ярина шүү өөрийнхөө хэлсэн үгэндээ эргээд хариу өгнө биздээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.