Засгийн газар өр дарж, Монголбанк зээлэв

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 2.8 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 3 минут 17 секунтийн live /шууд бичлэг/-ээр тун ойлгомжтой тайлбарласан. Хүндхэн үед У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллаж, өмнөх Засгийн газруудын бодлогогүй тавьсан өрийг барагдуулах ажлыг чадлаараа гүйцэтгэж, жилийн хугацаанд ямар ч байсан 2.8 их наяд төгрөгийн өрийг төлж, барагдуулсан гэдэг ажлын үр дүнг танилцууллаа.

Гэтэл Засгийн газрыг нэг жилийн хугацаанд 2.8 их наяд төгрөгийн өр дарах гээд будилж явахад Монголбанк 5 их наяд төгрөгийн өр тавьжээ. Энэ нь 10-15 хувийн хүүтэй төв банкны үнэт цаас аж. Төв банк бол улсын мөнгөний бодлогыг тодорхойлогч гол сектор. Гэтэл Засгийн газар нь өр дарах гэж зүдэрч явахад улсын мөнгөний бодлого тодорхойлогч нь түүнээс хэд дахин давуулан өр тавьсаар байх юм.

Энэ нь манай Засгийн газар нүүрэн талаараа өр дарж байгаа мэт боловч ар талаасаа дарсан өрөө хоёр дахин нугалж зээлээд байна уу гэж хардахаас аргагүйд хүргэж байна. Төв банкны тавьсан өрийг хэн барагдуулах вэ гээд л бодоод үзчихье…

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …