“The Voice of Mongolia” шоуны финальд өрсөлдөх дөрвөн оролцогч

Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. Шоуны анхны дугаар 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр эфирт цацагдаж байсан юм. Тэгвэл өчигдөр шилдэг найман оролцогчийн тоглолт болж, финальд өрсөлдөх дөрвөн оролцогч тодорсон. Энэ удаа шүүгч тус бүрээс шалгаран үлдсэн хоёр оролцогчийн нэг нь үзэгчийн саналаар сүүлийн шатанд үлдлээ.

Шүүгч Д.Отгонбаярын багаас мэргэжлийн дуучин гэх тодотголтой оролцогч А.Болормаа, С.Ононбатын багаас шат бүрт өсч яваа Б.Өсөхбаяр үлдсэн. Тэгвэл Төрийн соёрхолт Л.Болдын багаас Ж.Ариунжаргал финальд өрсөлдөх эрхийг авсан бол Д.Уламбаярын багаас арван жилийн дунд сургуулийн сурагч Ц.Энгүүн багийнхаа 16 оролцогчийн төлөөлөн шалгарлаа.

 

 

 

 

Ялагч “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулна. Шоуны финалын шалгаруулалт  ирэх ням гаригт болж ялагчаа тодруулна.

 

Өчигдрийн  хагас шигшээ шатны тоглолтод “Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогоо шинэхэн уран бүтээл болох “Над шиг мэдэр” дуугаа үзэгч олонд сонордуулсан бөгөөд “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат бас нэгэн сонирхолтой үзүүлбэрээ толилууллаа. Мөн МУГЖ, поп дива Б.Сарантуяа, “Хурд” хамтлаг тайзнаа монголчуудын сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа өргөн барьсан билээ.


 

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …