Хадгаламжийн хүүнд ноогдох татварыг нэмэхэд цалин нэмэх эх үүсвэр бүрдэнэ

Банкинд тэрбум тэрбумын хадгаламжтай төрийн түшээд сард 500,000 төгрөгийн цалинтай эмч, сувилагч нарын “цалинг нэмэх эх үүсвэр байхгүй“ гэж хэлэхийг сонсоод гутрах юм. Бусад улсад хэрэгждэг олон улсын жишгийн дагуу банкны хадгаламжийн хүүгийн орлогод 30-45% татвар ногдуулахад л энэ эх үүсвэр гараад ирнэ шүү дээ.

Тооцоо: Нийт хадгаламж 10 их наяд төгрөг байгаа. Хадгаламжийн дундаж хүү 13% гэвэл жил бүр 1.3 их наяд төгрөгийн хүү бодогдоно. Үүнээс 10% буюу 130 тэрбум төгрөгийг одоо улс татвараар авдаг. Тэгвэл татварыг 30-45% шатлалтай болгосноор 260-320 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр гараад ирж байна. 30% гэдгийг би санаанаасаа зохиож гаргасан тоо биш, ихэнхи улсад хүүгийн орлого 30-45% татвартай байдаг юм. Даанч манай өндөр хадгаламжтай төрийн түшээд үүнийг хийхгүй байх л даа. Хийх зүрх байхгүй л дээ… /2018.05.18/

Өнөөдөр Монголын жирийн иргэнд 20 тэрбум битгийн хэл хоёр сая төгрөгийн хадгаламж байхгүй. Ийм хэмжээний хадгаламж хэнд байгааг нь судлаад үзэхээр УИХ-ын гишүүд, сайд нар л байна. Гэтэл эдгээр хүмүүс өөртөө зориулан татварын хууль бичээд 26 жил хадгаламжийн татвараас чөлөөлөгдөж ирсэн. 20-50 тэрбумын хадгаламжтай хүмүүс өнөөгийн болон өнгөрсөн УИХ-ын гишүүд дунд цөөнгүй бий. Хорин тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн жилийн 16 хувийн хүүгийн өгөөж авах бөгөөд жилийн 3.2 тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн орлого гэж авдаг гэсэн үг. Гэтэл энэ ашгаасаа нэг ч төгрөгийн татвар төрд төлөхгүй өдий хүрсэн… /2016.08.30/

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангарын өөрийн цахим хуудсандаа бичсэн “Хадгаламжийн хүүгээс татвар авах”-тай холбоотой сэтгэгдлүүдээс түүвэрлэв. 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …