Марафон гүйлтэд оролцох хүмүүст өгөх зөвлөмж

Ирэх бямба гарагт нийслэлд “Улаанбаатар марафон-2018” бүх нийтийн марафон болно.

Бүтэн марафон 42190м, хагас марафон 21095м зайд гүйдэг тул зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох нь зүйтэй байдаг.

Хэрэв зүрх судас, уушгины архаг өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.

Та марафон гүйлтэнд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу

-Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох.

-Харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах.

-Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, 48 цагийн өмнөөс усыг бага багаар уух.

-Архи,согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох.

-Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух.

-Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.

-Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх.

-Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх.

-Марафон гүйлтийн өмнө болон дараа биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уугаарай.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …