Тураадаг цуйвангийн жор


Хивгийг ямар ч байдлаар хоолондоо хэрэглэж болох бөгөөд хэрвээ та гурилтай хоол хийх гэж байгаа бол гурилны оронд хивгийг хэрэглэх буюу гурилтайгаа хивгийг 50 хувиас багагүй харьцаатайгаар хольж хэрэглэх нь цавуулаг шинжийг багасгаж, биед өөх хуримтлагдах эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулж өгдөгийг сануулья. Энэ удаад хивэгтэй цуйван хэрхэн хийх жорыг оруулж байна.

Хивэг-100гр

Гурил-100гр

Үхрийн бараан мах-300гр

Сонгино

Дурын ногоо /лууван, чинжүү, байцаа гэх мэт хүссэн ногоогоо хийж болно./

Давс -амталгаагаар

Хар перец-амталгаагаар

Слава хүнсний хивгийг ижил хэмжээтэй гурилтай сайтар хольж зуурна.  Ингэснээр хивэгний ашигт чанаруудыг цуйвангаасаа хүртэх боломжтой болно. Яагаад заавал гурилтай зуурч байгаа вэ ? гэж үү.

Хивэг маань өөрөө цавуулаггүй учраас наалдамхай чанар муутай. Тиймээс гурилтай хольж барьцалдуулж, зуурч элдэх нь илүү хялбар байдаг.  Хивэгтэй гурилаа зуурч, элдэж, хайраад хэрчиж бэлтгэнэ. Бусад арга ажиллагаа цуйван хийхтэй яг л ижилхэн.

Халуун тогоондоо тосоо хийж сонгино болон хэрчиж бэлтгэсэн өөрийн дуртай ногоогоо нэмж шарна. Махаа хийж сонгино болон ногооны амт болтол, өнгө хүрэнттэл хуурна. Бага зэргийн ус нэмж ууранд нь ногоо болон махаа зөөлөн буцалгаад, дараа нь гурилаа хийнэ. Галаа зөөлөн дээр нь тавиад гурилаа болтол ууранд нь жигнэнэ. Ингээд хивэгтэй цуйван бэлэн боллоо.  Илчлэг ихтэй хоолноос татгалзсан үедээ ч  арааны шүлс ялгаруулам цуйвангаа сэгсрээд идчихэж болох нь байна. Хэрэв та жин барьж байгаа бол тосгүй, давсгүй хэрэглэх нь илүү эрүүл байх болно.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.