Ж.Бямбасүрэн Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн боллоо

“Хайрхан” аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Эверестэд өнөөдөр Монголын цагаар 13:47 минутад оргилд нь гарсан байна. Ингэснээр Ж.Бямбасүрэн Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн боллоо.

 Харин Монгол Улсаас Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Гавьяат тамирчин Б.Цэвээндаш, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй. Энэ түүхийг Ж.Бямбасүрэн өнөөдөр үргэлжлүүллээ.

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …