Б.Мягмар: ҮЭХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж шахалт дарамт үзүүлэхийг хориглодог

Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран Засгийн газраас Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суулт дөрөв дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Энэ үеэр Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б. Мягмараас дараах зүйлийг тодрууллаа.

– Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суултад нийлээд олон үйлдвэрчний эвлэлийн холбоод нэгдсэн харагдаж байна. Нийт хэчнээн үйлдвэрчний эвлэлийн холбоод нэгдсэн байна вэ?

-Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суултад эрүүл мэнд, боловсрол,шинжлэх ухаан, соёл урлаг, цаг уур зэрэг олон салбар нэгдсэн.

Мөн хөдөө орон нутгаас Ховд, Орхон, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг аймгууд өнөөдөр тэмцэлд нэгдэж байгаагаа илэрхийлж орон нутагтаа суулт, хэвлэлийн бага хурал хийх ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэхүү тэмцэл улс орон даяар өрнөж байна. Түүнчлэн Австрали, Солонгос, Франц, Америк зэрэг улсуудад ажиллаж амьдарч байгаа эмч, эрүүл мэндийн салбарт ажиллагсад бидний суултыг дэмжиж эв нэгдлээ илэрхийлж ил захидал явуулсан.

Монгол Улсад шударга хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоохын төлөө ажил хаялтын өмнөх суултыг үр дүн гарах хүртэл зогсоохгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Эмч, эмнэлгийн ажилтнууд салбарын сайдтай уулзсан уу

– Энэ асуудалтай холбоотой асуудлаар өнөөдөр 12:00 цагт гурван салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран албан ёсны мэдэгдэл хийнэ.

-УИХ-ын нэр бүхий гишүүн Б.Мягмар гэдэг хүн эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг турхирч суулт хийж байна гэж УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр хэлсэн. Энэ талаар тайлбар хийхгүй юу?

-Энэхүү мэдээллийг үзсэн. Өөрсдөө тэрбум, тэрбумаар нь хөрөнгөжсөн хүмүүст мөнгө хэрэггүй байж болно. Ажил хаялтын өмнөх суултад оролцож байгаа бүх хүмүүс өөрсдийн хүсэл зоригоор бид нарыг суулт зохион байгуулах даалгаврыг надад өгсөн. Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлэх, саад учруулах ийм бусармаг үйл явдлыг ОУ-д хориглодог. Олон Улсын эрүүл мэндийн байгууллагын 87,98-р конвенц, Монгол Улсын Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагын эрхийн тухай хуулийг онц ноцтойгоор зөрчиж байна. Энэ бол байж болзошгүй зүйл. Зохих төвшинд нь тайлбарыг өгнө гэж бодож байгаа.  Би хувь хүнийхээ хувьд нэр бүхий сайд, гишүүдээ өмөөрч дуугарч байна гэж харж байгаа. Түүнээс биш бид хоёрын хооронд хувийн болоод, ажил хэргийн зөрчилдөөн байхгүй.

Г.Нараа

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …