Б.Мягмар: ҮЭХ-ны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж шахалт дарамт үзүүлэхийг хориглодог

Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран Засгийн газраас Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суулт дөрөв дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Энэ үеэр Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б. Мягмараас дараах зүйлийг тодрууллаа.

– Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суултад нийлээд олон үйлдвэрчний эвлэлийн холбоод нэгдсэн харагдаж байна. Нийт хэчнээн үйлдвэрчний эвлэлийн холбоод нэгдсэн байна вэ?

-Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суултад эрүүл мэнд, боловсрол,шинжлэх ухаан, соёл урлаг, цаг уур зэрэг олон салбар нэгдсэн.

Мөн хөдөө орон нутгаас Ховд, Орхон, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг аймгууд өнөөдөр тэмцэлд нэгдэж байгаагаа илэрхийлж орон нутагтаа суулт, хэвлэлийн бага хурал хийх ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэхүү тэмцэл улс орон даяар өрнөж байна. Түүнчлэн Австрали, Солонгос, Франц, Америк зэрэг улсуудад ажиллаж амьдарч байгаа эмч, эрүүл мэндийн салбарт ажиллагсад бидний суултыг дэмжиж эв нэгдлээ илэрхийлж ил захидал явуулсан.

Монгол Улсад шударга хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоохын төлөө ажил хаялтын өмнөх суултыг үр дүн гарах хүртэл зогсоохгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Эмч, эмнэлгийн ажилтнууд салбарын сайдтай уулзсан уу

– Энэ асуудалтай холбоотой асуудлаар өнөөдөр 12:00 цагт гурван салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран албан ёсны мэдэгдэл хийнэ.

-УИХ-ын нэр бүхий гишүүн Б.Мягмар гэдэг хүн эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг турхирч суулт хийж байна гэж УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр хэлсэн. Энэ талаар тайлбар хийхгүй юу?

-Энэхүү мэдээллийг үзсэн. Өөрсдөө тэрбум, тэрбумаар нь хөрөнгөжсөн хүмүүст мөнгө хэрэггүй байж болно. Ажил хаялтын өмнөх суултад оролцож байгаа бүх хүмүүс өөрсдийн хүсэл зоригоор бид нарыг суулт зохион байгуулах даалгаврыг надад өгсөн. Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлэх, саад учруулах ийм бусармаг үйл явдлыг ОУ-д хориглодог. Олон Улсын эрүүл мэндийн байгууллагын 87,98-р конвенц, Монгол Улсын Үйлдвэрчний Эвлэлийн байгууллагын эрхийн тухай хуулийг онц ноцтойгоор зөрчиж байна. Энэ бол байж болзошгүй зүйл. Зохих төвшинд нь тайлбарыг өгнө гэж бодож байгаа.  Би хувь хүнийхээ хувьд нэр бүхий сайд, гишүүдээ өмөөрч дуугарч байна гэж харж байгаа. Түүнээс биш бид хоёрын хооронд хувийн болоод, ажил хэргийн зөрчилдөөн байхгүй.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. зочин says

    Мягмар гэдэг хүнийг бид дэмжиж байна. Олон жил анхаарлын гадна байсан эрүүл мэндийн салбарын ажилагсдын төлөө тэмцэл өрнүүлж байгаад нь үнэхээр баярлаж байна. Энэ салбарт сайд нэртэй ирсэн эрээвэр хураавар нөхдүүд юу хийсэн бэ. Энэ салбар чинь өнгө мөнгөөр гарч ирсэн луйварчдыг ивээн тэтэгдэг газар огтоос биш шүү? Энэ байдал энэ сэтгүүлчийн үед ч үргэлжлэх хандлагатай боллоо.

  2. Nergyi says

    Eruul mendiin salbariig denduu dord uzej bna Sarangerel geed setgyylch avgai yu hiihiin yum be hooson chulganahaas hetrehgyi hiigeed baigaa yum ne nudend haragdaj gart barigdahgyi bna

  3. Хнз says

    Энэ жил улам их тэмцэх байсан.Харзнаад байна.Эрүүл мэндийн манааныхандаа ийм цалин өгчихөөд хэлэхээр өөрсдийгөө хамгаалаад байгаа дээдчүүлийг хашираая

  4. зочин says

    Энэ хүмүүс чинь ажлаа хийж буй эмнэлэгийн ажилтнууд мөн үү.Хөлслөгдсөн хэдэн нөхөд суугаад л бэлэн хоол зөөлгаж идээд л ургасан үсээ төлбөргүй авахуулаад л байгаа юм биш үү

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.