Малайзын экс Ерөнхий сайдын гэрээс их хэмжээний мөнгө, үнэт эдлэл хурааж авав

Малайзчууд эрс шинэчлэл хийж 61 жил төр барьсан хүчнийг унагаж, сөрөг хүчинд итгэл хүлээлгэлээ. Одоо эрх баригчид олон жил бугшсан идээ бээрийг арилгах асуудалд анхаарлаа хандуулж эхлэв. Үүний нэг илрэл бол экс Ерөнхий сайдын гэрээс олдсон их хэмжээний мөнгө юм. Малайзын хууль хүчнийхэн энэ их хэмжээний мөнгө, үнэт эдлэлийг нэг хүний гэрээс олсондоо итгэж өгөхгүй байгаагаа ажиллагааны үеэр хэлжээ. Шалгалт ганц Ерөнхий сайдаар дуусахгүй, парламентад суудалтай байсан бүхий л хүмүүсийг үе шаттайгаар нэгжих болно гэж мэдэгджээ. Харин үүнээс өмнө өөрийн гэм бурууг хүлээж хууль бусаар олсон хөрөнгөө хураалгавал, уучлал үзүүлж болох тухай яригдаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …