Мал төллөлт 95 хувьтай байна

Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж, 15 сая 465 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567 мянган хурга, 5 сая 951 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.0 хувьтай байна.

Малчид, хөдөлмөрчид та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс ЦУОШГ-аас гаргасан ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе.

Тавдугаар сарын 15-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.