Х.Баттулга: Эмч, багш нар доод тал нь  нэг сая төгрөгийн цалинтай байх ёстой

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байгаа юм.

“Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилсан юм. Эдгээр хүсэлтийнх нь дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга суулт хийж байгаа салбар, салбарын ажилтнуудтай уулзлаа.

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

“Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас гадна шинжлэх ухааны, боловсролын, соёл урлагийн, цаг уурын зэрэг олон салбарын ажилтнууд суулт зарлаж байгаа. Бид үр дүн гарахаас нааш суултаа зогсоохгүй. Засгийн газрын төлөөллүүд ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, 2018 оны хоёрдугаар улиралд цалин, хөлсийг нэмэгдүүлэхээр боллоо гээд бидний арваннэгдүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Бид энэ суултаараа тухайн хэлэлцээрээс гарсан үр дүнг л шаардаж байгаа. Цалин нэмтэл бид суултаа зогсоохгүй. Биднийг гурван өдөр энд суулгаж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөг асар их явагдаж байна. Ажил хийгээд ам тостдог биш эсрэгээрээ өрөнд орж, ядуурч байна. Зарим хэсэг нь хэтэрхий их баяжиж байна. Бид зөвхөн хөдөлмөрөө л үнэлүүлмээр байна” гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас дахин цаг гарган уулзаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч өгөхийг хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний хүсэлтийг хүлээн авч, маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр цалин хөлсөө нэмэгдүүлэх суултад оролцож байгаа салбарын төлөөллүүдтэй уулзахаар болов. Мөн Төрийн тэргүүн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай нь санал нэгдэж буйгаа илэрхийлэн багш, эмч зэрэг зарим салбарынхан баталгаатай цалинтай тул нийгмийн халамж талаас нь хүүгүй зээлд хамруулах замаар орон сууцаар хангах, Улаанбаатар хотоос алслагдсан газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, хангамжийг бүсчлэн нэмэгдүүлэх зэрэг бодлого баримталж байгаагаа хэллээ.

 

 

Холбоотой мэдээлэл
7 Comments
  1. zocinz says

    Тууштай тэмцэхгүй цогзолмаагийн хуурамч үгэнд ороод .одоо тууштай тэмц .энэ ман нам юу ч өгөхгүй дээ бараг цагийн гарзэнэулсын их хурал засгийн газар юу ч хийхгүй.
    У ч өгөхгүй дээ.

  2. hurts says

    TA NARIIN TEMTSLIIG ZOV GJ BODOJ DEMJIJ BAISAN CHIN OORSDIIN CHIN VGIIG SONSOH GEED OORIIN BIEER IRJ BGAA TORIIN TERGVVNEE HVNDETGEED BOSCH BGD TAVAN VG SOLICHIH UHAMSARGVIG CHIN HARAAD GAIHLAA. AVCH BGA TSALIN CHIN HARIN CH IIM YOS SURTHUUNGVI HVND TAARSAN L TSALIN YUM BN.

  3. he he ulgeriin dalaid seleh saihaan says

    eronhiilogch mini dee or neriin dotii hedeg mongoo batalgaat tsalin geed baigaa yum uu?! Ugui shuu amijirgaanii naad zahiin heregtseeg hangahuits hemjeenii tsalin l amidarliin batalgaa gej helj bolno. Emch nariin tsalin hamgiin bagadaa l saya -aas dooshgui baih estoi. Emch nar yasan ch dundaj tsalingaas dooguur baij taarahgui ee. Ta nohdiin muuchildeg sotsializmiin ued emch nar dundaj tsalingaas deeguur bolomjiin tsalintai bailaa. Ter ued mongold dundaj tsalin 580-600 togrog baisan. Emch nariin tsalin 700 togrog avch baiv. Onoodor terguuleh zeregyei hagalgaaniie mch gehed undsen tsalin ni 600000 togrog baigaa.Deer ni noirgui honoj ajilsnii /jijuur/nemegdel gej jaahan yum avdag baih

  4. he he ulgeriin dalaid seleh saihaan says

    Eronhiilogch mini emch,bagsh nariigaa zeel avch oriin suljee bui bolgoh ingesneer bankuud ni damfuurah uu?! Bank zeeliin huu deer l orshdog gehed hilsdehgui bizdee

  5. Joy says

    Sayas ta bolio yun ih shuumjildgiin. Tuluululuud ta buhen goy haragdaj bna shuu. Amjilt husye.

  6. Joy says

    Bi bas ardaa says nertei boltson bna shdee hehe

  7. Хайдо. says

    Эмч,багш нарын цалин 1 сая байх нь зүй ёсны асуудал.Гэвч улсын эдийн засаг ийм байхад асуудлыг ингэж тавих нь хир зохистой юм болдоо.Та бусдыг уриалан турхирах биш эв зүйг олж зохицуулах ёстой баймаар юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.