АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп бөөрний хагалгаанд оржээ

АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп бөөрний хагалгаанд орсон тухай Цагаан ордон мэдэгджээ.
“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Мелания Трамп бөөрний үрэвслийг хүндрэхээс урьдчилан сэргийлэх хагалгаанд АНУ-ын Мэриленд муж улсад орших Уолтер Рийдийн цэргийн төв эмнэлэгт өчигдөр орсон байна.
Хагалгаа амжилттай болсон бөгөөд ямар нэгэн хүндрэл гараагүй гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. Өдгөө 48 настай тэргүүн хатагтай эмнэлэгт долоо хоног хэвтэх аж. Эхнэрээ эргэхээр явж байгаагаа АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …