Цэц гэж “хугацаа нь дууссан” улс төрчдийн хоргодох байр уу

Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэдний дунд бидний танил Д.Сугар ч багтаж байгаа юм.

УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс гурав гурван хүний томилгоо хийж, Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг бүрдүүлдэг билээ. Мөн бүрэн эрх нь дууссан гишүүний томилгоог анх институц нь нөхөн томилдог юм.

Эндээс Ерөнхийлөгчийн томилсон гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусчээ. Тодруулбал, Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагва нарыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж томилж байсан бөгөөд тэдний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Наранчимэгийн оронд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Р.Бурмааг өмнө нь нэг удаа нэр дэвшүүлж байсан. Гэвч УИХ дахь олонхийн бүлэг Р.Бурмааг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд долоон сарын дараа Р.Бурмааг дахин ҮХЦ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ. Гэхдээ ганц Р.Бурмаа дээр тогтчихоод байгаа юм биш түүнээс гадна МУИС-ийн багш яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Хэрвээ УИХ Р.Бурмааг дахин дэмжихгүй гэдгээ илэрхийлбэл Ерөнхийлөгч өөр хувилбараа гаргаж тавих биз.

Магадгүй УИХ дахь МАН Ерөнхийлөгчийн саналыг дэмжихийн тулд өөрсдийн саналыг тулгаж болзошгүй. Өөрөөр хэлбэл Р.Бурмааг дэмжихийн тулд Д.Сугарыг улираан томилох асуудлыг босгож болзошгүй. Д.Сугарын бүрэн эрх дууссан хэдий ч УИХ-ын томилгоо учраас улираан томилж магадгүй гэж мэдээлж байгаа. Тэгэхээр УИХ дахь МАН-ын бүлэг Р.Бурмааг дэмжвэл Д.Сугар улирна гэж ойлгогдохоор нөхцөл байдал үүсээд байна.

Гэвч үндсэн хуулийн цэц нь “хугацаа нь дууссан” улс төрчдийн хоргодох байр биш ээ гэдгийг манай түшээд яагаад ойлгодоггүй юм бэ. Р.Бурмаа, Д.Сугар нараас гадна П.Очирбат гээд аль эрт хугацаа нь дуусч, гавьяаны амралтаа авахаар болчихсон хүмүүс цэцийн гишүүн нэртэй тусгай хангамж эдлээд, төрөөр хамгаалуулаад сууж байна.

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. Зочин says

    Ээ бүү үзэгд. Бурмаа л биш шүү. Хаа сайд байхдаа яалаа даа.

  2. Зочин says

    Цэц гэж Бурмаа мэтийн тэтгэврийн чавганц нарын хоргодох байр. Бурмааг их хурал гаргахгүй бол Баасан авгайг дэвшүүлээд үз.

  3. зочин says

    p за бурмаа л битгий байгаасай, юун цэцэд асуудал шийдэх вэ Уг нь өөрөө больчихмоор юм

  4. Anonymous says

    Миний мэдэх ийн Бурмаа гэдэг эмэгтэй нийгэмд хэрэгтэй шинийг санаачлагч байсаар ирснийг яагаад үнэлэхгүй гэж.Энэ хүний байгаа газар бүрд шинэ шинэ асуудал дэвшигдэж тэр нь нийгмийн оюунлаг хэсгийн хүлээлт л байдаг.Даанч хар маассын төлөөлөгч болох цөөн хэдэн хүмүүсийн хараал хүчтэй байгаа нь нийгмийн тэргүүлэх хэсгийг зохих байранд нь байлгах босгыг хаасаар байх юм. Бурмаа цэцийн гишүүн болох ёстой.Юун Сугартай барьцаалах.МАН-ынхан болхи аргаасаа татгалзаж эх орон, ард түмнээ бодох хэрэгтэй.Ард түмэн оюунлаг хүмүүсийг хүсч байна.Би Бурмаа гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй болно..

  5. зочин says

    Дур эзнээ голдоггүй юм аа хөө

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.