Паспорт дээрээ сунгалт хийлгэсэн иргэд хохирогч болох уу?

Монгол Улсын иргэн Казахстан улсын хил дээр гадаад паспортын асуудлаас болоод буцжээ. Энэ бол тус иргэний бус харин Монголын төрийн байгууллагын гутамшиг юм. Сунгалт хийлгэсэн паспорттой гадагшаа явж болохгүй гэдгийг иргэндээ сануулсан бол хэн ч “сунгалт” нэртэй хэдэн тоо бичсэн паспорт бариад хил давахыг хүсэхгүй шүү дээ.

Гэвч төрийн байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулсангүй, хойрго хандсанаас болоод иргэд нь гадны улсын хил дээр гутамшиг болж байна. Магадгүй яг одоо ч сунгалт хийлгэхээр олон зуун иргэн паспортын хэлтсийн гадаа оочирлож байгаа биз. Өчигдөр Казахстан, маргааш өөр нэг улс удалгүй сунгалттай паспорт барьсан Монгол Улсын иргэн хил давах эрхгүй болж мэдэхээр байна. Ийм байхад манай төр яагаад арга хэмжээ авахгүй байна вэ.

Миний л хувьд 2017 онд таван жилийн хугацаатай сунгалт хийлгэсэн. Ингэхийн тулд өглөө эрт очиж, оочир дараалалд зогсож, төлбөр тооцоо хийж, бүтэн өдрийн ажлаа алдаж байсан юмдаг. Одоо энэ паспорт маань хэрэггүй болж байх шиг байна. Эсвэл 2022 оныг дуустал гадагшаа явахгүй бай гэж ойлгогдохоор. Тэгвэл над шиг хэрэггүй паспорттой иргэн Монголд хэчнээн байгаа бол. Тэд ч бас гадагш явах эрхгүй болж, “хоригдож” байна гэсэн үг үү?

Энэ бүх иргэний асуудлыг яах вэ. “Энэ асуудлаа шийдэж өгөөч ээ” гэдэг үг цахим хуудаснаа трэнд болоод байгаа шиг энэ асуудлаа шийдвэрлэж өгөөч ээ. Сунгалт хийлгэсэн бүх иргэний паспортыг дахин сунгадаггүй, дэлхийн улс оронд хүлээн зөвшөөрөгддөг гадаад паспортоор сольж өгнө үү. Одоо төр нэртэй байгууллагын ажлаа хийх цаг боллоо.  Гадаад паспортын бэлдцээс эхлээд өчнөөн асуудал бий байх. Гэхдээ л хэзээ нэг өдөр сунгалттай паспорт хэрэггүй болно гэдгийг мэдэж л байсан байж таараа. Одоо тэр цаг нь болчихлоо. Оочир дараалал хүндрэл бэрхшээл үүсгэлгүйхэн шиг иргэдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Манайхтай бараг л хил залгаа орших Казахстан улс руу гарч чаддаггүй гадаад паспорт гэж юу байх вэ дээ. Төр гэж байгаа л бол үүнийг бодож, яаралтай арга хэмжээ авна уу.

Холбоотой мэдээлэл
15 Comments
  1. Баяр says

    Үнэхээр 5 жилээр паспортоо сунгуулсан хүн хохирох болж байна уу.Уг нь нэг удаа сунгалт хийчихээд дахиад харин сунгахгүй гэж байсан,энэ хэвээрээ байх гэж найдаж байна.Энэ асуудлаар телевиз хэвлэлээр албан ёсны тодорхой хариуг гадаад яам өгмөөр байна

  2. Б says

    Өөрсдөө мэдээ уншиж тв хардаггүй нь тэр шүү дээ. оны өмнөөс л хэлсэн .одооч очсон сунгалт хийхгүй л байгаа.Заавал шинийг ав гэдэг шаарлага иргэний бүртгэл тавьж бна лээ.өөрсдийгн гэмийг хэн нэгэнд үүрүүлэх гэсний хэрэггүй. Бичиж байгаа нь ч гэсэн зайлуул даа….

    1. Zochin says

      Onoos umnu 2-3 jiliin umnu 5n jileer sungachihsan humuus yah uu l geed bna sh d

  3. Anonymous says

    ард түмэнээ хохироож шулж идэх талаасаа л дандаа ажиллах юм арай чдээ

  4. зочин says

    Гадаад явдлын яам, иргэний бүртгэл мэдээллийн төв хариугаа өгнө үү.

  5. Anonymous says

    СУНГАЛТ ХИЙХИЙГ АЛЬ ХЭДИЙН ЗОГСООСОН БАЙНА ЛЭЭ ШҮҮ. ДАНДАА ШИНЭ ПАСПОРТ ГАРГАЖ БАЙГАА ЮМ БАЙНАЛЭЭ. ЯАГААД ИНГЭЭД УЛС ТӨРЖӨӨД БАЙДАГ ЮМ. ИЙМ ХУДЛАА СЕНСААЦ ҮҮСГЭХ СОНИРХОЛТОЙ БААГИЙНУУД БАЙХ ЮМ АА БАЙХ ЮМ

  6. Хүн says

    Маш олон хүн мэдээгүй бнаа.Битгий өөрсдийгөө өмөөрөөд бай.
    5жилээр сунгуулсан. виз мэдүүлэх гээд материалаа бэлдээд байж байна.мэдээлэл гараагүй битгий худлаа яриад бай.Мэдээгээр мэдээлснийг хараагүй юм байна.төрийн байгуулага ажилаа хүн шиг хий.энэ улс төр бишээ. хүмүүс хохироод байна.

    1. Б says

      Мэдээгээр байнга л гарсан шүү. ТВ-р маш сайн сурталчилсан. Бусдад бурууг өгөхөө болих хэрэгтэй.

  7. Anonymous says

    2017 ond sunguulsan pasport bidnii buruu yumu turiin buruush de

  8. Зочин says

    Сунгалттай паспортоор зорчиж болохгүй 3 орон байгаа гэж дөнгөж сая мэдээлэлд тавигдсан байна. Гэхдээ ард иргэдийн гадагшаа явах аялах хэрэгцээ шаардлага дээр төрийн нэр барьж бизнес хийдгийг болиулаачээ. Өмнөх засгийн үед 100,000 гаруй илүү паспорт захиалж түүнийгээ зарахгүй бол асар их мөнгө түгжсэн гээд чихээ шахаагаа ард түмний кармаанаас улаан цайм хүчээр гаргуулж байна. 250,0 гаруй паспортын нөөцтэй байхыг 350,0 болгосон учраас 2018 оны 1-р сараас паспорт сунгахгүй гээд мэдээлж байсан. Үүнийг тооцоогүй нөөцөлж шахсан нь ард түмний буруу болж байна. 5 жилээр урьд онд сунгуулж мөнгө төлүүлж байхдаа мөнгө аваад сунгасан. Иргэдээ шулж байгааг Х. Баттулга,У,Хүрэлсүх нар мэдэж байгаа юмуу. Иргэний бүртгэлийн газар хонож оочерлоод хонож аваад байсан бичиг баримт хүчингүй болоод байгаа нь хэний буруу юм

  9. aalznuudad says

    shtenaaduul chini dshiadl har mongo ugaah uma hiij bj

  10. Anonymous says

    2017 онд 5 жилээо сунгуулсан одоо тэгэхээр 3 жилийнхээ мөнгийг буцааж авмаар байна. Яагаад ийм хариуцлаггүй улайн мцайм луйвар хийгээд байдаг юм бэ.

  11. Anonymous says

    Сунгалт хийлгэхэд нилээдгүй мөнгө төлсөн, оочерлож цаг заваа зарцуулсан, нааш цааш явахад тээврийн зардал, ажлаас цалингүй чөлөө авах гэх мэт нийт гарсан зардлыг төр төлж барагдуулах уу???

  12. иргэн says

    Сунгалт хийлгэхэд нилээдгүй мөнгө төлсөн, оочерлож цаг заваа зарцуулсан, нааш цааш явахад тээврийн зардал, ажлаас цалингүй чөлөө авах гэх мэт нийт гарсан зардлыг төр төлж барагдуулах уу???

  13. Anonymous says

    дөнгөж хажуудаа байгаа казакстанд дээрэлхүүлж байдаг ядарсан ч гадаад яам болдоо, тэгэхээр бусад нь даам гарахгүй яадгийн

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.