“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 6 сарын 2,3-ны өдрүүдэд  18:00 цагт  тоглогдох гэж байна.

“Би эндээс явахүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах болно.

Жүжгийн баг хамт олон

Найруулагч УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар

Зураач УДЭТ-ын ерөнхий зураач, Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг

Зохиолыг шинэтгэсэн УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан

Дүрүүдэд

Дорлиг Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Гэрэлсүх,

Дулмаа Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Н.Баярмаа,

Сэржмаа Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Одончимэг,

Жамц Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөр

Дэжид Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Баясгалан

Цэвэг Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Амгаланбаатар

Должин Монгол улсын гавъяат жүжигчин Ж.Оюундарь

Цэндмаа жүжигчин Г.Номуун

Осор жүжигчин Р.Адъяабаатар

Лхамжав Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ж.Пүрэвдорж

Пүрэв жүжигчин Г.Алтангэрэл

Батаа жүжигчин Ж.Ирмүүн

ТАСАЛБАРЫГ:УДЭТ-ын касс, www.ticket.mn, үнэгүй хүргэлт: 1900-1800-аар худалдаална.

70118187, 99026929, 99199794, 96117878, 89403070

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …