“Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаарын ялагчаар Ц.Тэмүүлэн тодорлоо

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаар өчигдөр /2018.05.13/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны хоёр дахь дугаарын ялагчаар “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн 37 оноотойгоор  тодорлоо.

Тэрээр эхний  дугаартаа дуучин Леди Гага-гийн дүрд хувирсан бол хоёр дахь дугаартаа  “Битлз” хамтлагийн дуучин Жон Леннонийн дүрд тун чадварлаг хувирч,  “Imagine”дууг яг түүн шиг дуулж шүүгчдээс магтаалын үг сонссон юм.

Шүүгч Г.Ганхүү: Яг л 1971 онд  очсон юм шиг санагдлаа. Чи маш сайн судалж, бүхнийг 100 хувь харууллаа.

Шүүгч Б.Амархүү: Өмнөх дугаар дээр баззер дараад Жон Леннон таарахыг хараад баярлаж байсан. Хайртай хамтлаг дуучнаа дуурайх сайхан байсан болов уу. Жон Леннонтой уулзуулсанд баярлалаа.

Шүүгч Х.Оюунбилэг:  Тэртээх 1980 оныг авчирсанд баярлалаа.

Санал болгох мэдээ

“Орфей” театрын “1984” постдрамын жүжиг ирэх тавдугаар сард дахин тоглогдоно

 “Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож …