Шүгэлдэх гэж ядах сүржин гишүүн

Нүүрсний хулгайн зарлал

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалаа өндөрлүүлэх үеэрээ 4 дүгээх сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ирж нүүрсний тээврийн жолоочидтой уулзсан билээ. Энэ уулзалт дээр УИХ-ын гишүүн Л.Энхболд Эрдэнэс Тавантолгойн компаниас 268 мянган тонн нүүрс хулгайгдан, хил гарчихаад байгааг “илрүүлснээ” бахархалтайгаар мэдэгдсэн билээ.

Гэнэтийн цочир мэдээлэл авсан Ерөнхий сайд Сангийн сайддаа цагдаагийнхныг оролцуулсан ажлын хэсэг яаралтай байгуулахыг даалгаж “Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан өмч ямар хулгайчийнх нь гараар орж ингэж эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй. Нүүрс хулгайлж зарж байгаа хүмүүсийг явах ёстой газар руу нь явуулах ёстой” хэмээн үүрэгдэв. Нүүрсний хулгайн зарлал цацагдсан даруйдаа нийгмийг талцуулан, дээр дооргүй хулгайчийн эрэлд мордсон ажгуу.

Л.Энхболдын сүржигнэл дэх ээдрээ

Тэр өдрөөс эхлэн УИХ-ын гишүүн Л.Энхболд “268 мянган тонн нүүрсний хулгай” гэх сэдвээр хэвлэлийнхэнд байнга мэдээлэл өгч, ярилцлага хийж яваа бөгөөд түүний дурдсан гол гол мэдээллүүдийг эргэн нягталж үзье.

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

  • Гуравдугаар сард нэгэн сайтад “Эрдэнэс Тавантолгойн” нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой хил давуулсан байна гэсэн мэдээлэл гарсан.
  • Би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Мэргэжлийн хяналтаас “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой” хоёрын хамтран гаргасан Ажлын хэсгийн актыг надад ирүүлсэн.
  • Хэн буруутайг тогтоохын тулд би 3 дугаар сарын 26-нд АТГ-т хандсан. Их хэмжээний нүүрсийг хэн авсан бэ, мөнгө нь хаашаа явсан байна вэ гэдгийг АТГ тогтоох ёстой. Энэ нүүрсийг хэдэн оны хэдэн сард , хэн авсан бэ гэдгийг тогтооно.
  • Гаалийн ерөнхий газрын шалгалтаар 2010-2011 онд Гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарсан байдаг. Энэ нь 60-70 тоннын даацтай 3758 ширхэг машин нүүрс гарсан гэсэн үг юм.
  • 4.2 сая мянган тонн нүүрсийг Тавантолгойгоос нууцаар олборлосон байж болзошгүй” гэх зэрэг маш олон зөрүүтэй тоо бүхий мэдээлэл хийжээ.

Гишүүн Л.Энхболдын түгээсэн мэдээллүүд маш их ээдрээ, будлиантай агаад эх сурвалж, хулгайлагдсан нүүрсний хэмжээ зэрэг нь шууд эргэлзээ төрүүлнэ. “Гуравдугаар сард нэгэн сайт”-д гарсан гэх түүний мэдээлэлд он, сар, өдөр сайтын нэр хаяг байхгүй. Хэрвээ Л.Энхболд асуудалд буурьтай, баримттай ханддаг хүн байсан бол бүгдийг тэмдэглээд баримтжуулаад, нэр устай нь дурдах ёстой. Гэтэл тэгсэнгүй, ховч авгай шиг бүрхэг, барьцгүй эх сурвалж дурдав.

Нөгөө талаар алдагдсан гэх нүүрсний хэмжээн дээр өөртөө итгэлгүй байгаа нь илт ажиглагдана. 379 мянган тонн юм уу, 268 мянган тонн юм уу, эсвэл бүр ихэсгэж дурдаад байгаа 4.2 сая тонн нүүрс юм уу тодорхойгүй аж.

Л.Энхболд түгээсэн мэдээлэлдээ ээдэрч, ихээхэн будилчихсан явааг “Би он сарыг нь мэдэхгүй байгаа учраас 379 мянган тонн нүүрстэй холилдоод л хилээр гаргачихсан юм биш биз дээ гэж хардаж байгаа. Монголоос үнэгүй гаргаад гадаадад хэн нэгэн оффшорчны дансанд орчихсон байхыг үгүйсгэхгүй”, “коксжсон нүүрс, исэлдсэн нүүрс гэсэн өөр өөр мэдээлэл бий”, “аль ч байсан хулгай. Ер нь бол исэлдсэн нүүрс авах компани байхгүй” гэх зэрэг үгс нь илчилнэ. 379 мянган тонн, 4,2 тонн зэрэг хэмжээ бол хилээр нуугаад аваад гарах боломжтой хэмжээ биш л дээ. Тортой нүүрсийг бол нуугаад гарч болох л байх. Эрдэнэс ТТ ХК 2017 онд нийтдээ 8.5 сая тонн нүүрс экспортолсон гэж тайлагнасан байгаа. Хагас жилийнх нь экспорттой тэнцэх хэмжээний нүүрсийг сэмээрхэн аваад гарах боломж байх уу. Нөгөө урт оочерын хаагуур нь гаргав? Л.Энхболдод итгэх аваас монголын хил, гааль, хяналтынхан ажлаа огт хийдэггүй, ангайгаад сууж байдаг болж таарна. Нүүрсний жолооч нар ч гэсэн хажуугаар нь олон мянган тонн нүүрс сэм зөөгдөж байхад юугаа харж суудаг байхав.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Долгор says

    Ёстой баримжаагүй ярих юмаа тийм их нүүрсийг гаргаж байгаа уурхай хил гаалийнхан мэдэхгүй байна гэж юу байхав .Их хурлын гишүүн гэхэд арай биш ээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.