С.Амарсайхан: Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг  эзэнтэй болгох ёстой 

НИТХын Тэргүүлэгчдийн  үдээс хойшхи хуралдаанаар Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах, Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх, НИТХын ээлжит хуралдаан зарлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах, өмчийн бүртгэлээс хасах барилга объектын мэдээллийг Нийслэлийн өмчийн  харилцааны газрын дарга Ч.Однасан хүргэлээ.

 Баянзүрх дүүрэгт байршилтай 2, Сонгинохайрхан дүүрэгт байршилтай  2, Чингэлтэй дүүрэгт байрших  3, нийт 7  зөөврийн ус түгээх байр /Зөөврийн худаг/  болон Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатарын хувийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 9, 10-р хороонд баригдсан 1 км асфальтбетонан авто замыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг тэргүүлэгчид дэмжиж тогтоол гаргахаар боллоо.

Харин Нийслэлийн өмчөөс 12 зөөврийн ус түгээх байр, 1 резерваурын байр болон актлах тухай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн биеийн тамирын заал бүхий өргөтгөлийн байр, мөн дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн байр, Баянгол дүүргийн 13, 30,34-р цэцэрлэг, 19-р сургуулийн 8 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хасахаар болсныг танилцууллаа. Тэргүүлэгчид сургууль цэцэрлэгийг өмчөөс хасч актлах болсон шалтгааныг асууж, эдгээр буулгасан сургууль цэцэрлэгийн газар дээр аль болох түргэн хугацаанд шинэ цэцэрлэг сургууль барих асуудалд анхаарч ажиллахыг Нийслэлийн өмчийн газарт даалгаж, энэ асуудлыг дэмжиж тогтоол гаргалаа.

Мөн хуралдааны эхэнд ЗДТГаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг үргэлжлүүлэн сонсож, тэргүүлэгчдийн зүгээс асуудалд шүүмжлэлтэй хандаж, төсөл хөтөлбөр хариуцсан НЗДТГын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаярт төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийн байдал, удааширч байгаа шалтгаан, хэрэгжилт, үр дүн, эргүүлэн төлөх зээлийн хүү, хугацаа зэргийг нарийвчлан тооцож НИТХын нэгдсэн  хурлаар оруулж танилцуулах үүргийг өглөө.

НИТХын дарга С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд 3.0 их наяд төгрөгийн санхүүжилттэй, 2012 онд эхнийх нь эхэлсэн, 2018 онд сүүлийнх нь эхэлж байгаа эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлж чадаагүйгээс болж Нийслэлчүүд та бид хохирч байгаа. Цаашид төслүүдийг эзэнтэй болгож, чанартай, цаг хугацаанд нь  багтааж шийдвэрлэдэг байдлыг хэрэгжүүлэх ёстой” гэв.

Хуралдааны төгсгөлд НИТХын ээлжит XVI  нэгдсэн хуралдааныг 2018 оны 5 сарын 31-ны өдрийн 09:00 цагт  хуралдуулахаар төлөвлөж, хэлэлцэх асуудлыг баталсан тогтоол гаргалаа.

НИТХ-ын ХМОНХТ

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …