“Яг түүн шиг-3” шоу ням гаригт үзэгчдийн хүртээл болно

“Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоунд оролцох оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн “Боловсрол суваг” телевизийн албан ёсны цахим хуудсаар нэг нэгээр нь зарлаж эхэлсэн.

Тэгвэл үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг “Яг түүн шиг-3” шоуны найман оролцогчдын эхний үзүүлбэр энэ сарын 6-ны өдөр буюу маргааш  20:00 цагаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.  Ингээд  “Яг түүн шиг-3” шоунд оролцох найман оролцогчдыг танилцуулж байна.

Загвар өмсөгч, модель Ж.Энэрэл

Эхний оролцогч бол загвар өмсөгч, модель Ж.Энэрэл. Түүний хувьд Нью Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхаж яваа амжилттай бүсгүй юм.

Дуучин, ая зохиогч Б.Нацагдорж

Хоёр дахь оролцогч  дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки.Түүний хувьд МУГЖ дуучин Б. Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Камертон, Киви хамтлаг, дуучин Ука, Б. Ангирмаа, А. Хишигдалай болон бусад уран бүтээлчдийн single дуунуудын аялгуу ба хөгжмийн найруулга дээр ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.

“Эмоци продакшн”-ийн жүжигчин О.Тэмүүжин

Гурав дахь оролцогч “Эмоци продакшн”-ийн жүжигчин, дуучин, бүжигчин О.Тэмүүжин буюу Тэмка. Тэрбээр “Яг түүн шиг” шоуны гол дүр, сэтгэлд хүрсэн дүр байхын төлөө оролцоно. Үзэгчдэд шал өөр харагдах Тэмка “Яг түүн шиг” шоуны тайзнаа бэлэн. “Яг түүн шиг” байхын тулд жүжигчин хүний мэргэжил давуу талтай гэж би хувьдаа бодож байгаа. Жүжигчин мэргэжлээр овоглож, уран бүтээлээ туурвиж байгаа хүний хувьд энэ шоунд өөрийгөө 100 хувь дайчилж, хичээж оролцоно” гэжээ.

 “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа

Дөрөв дахь оролцогч “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа. Түүний хувьд фитнесс, усан сан, йог зэрэг зориулалтын клубүүдэд явах цаг зав, боломжгүй ажил хэрэгч бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж эхлээд гурван жил болж байгаа юм.

Жүжигчин М. Цэрэндолгор

Тав дахь  оролцогчоор жүжигчин  М.Цэрэндолгорыг зарласан юм.Тэрбээр “Урлагийн олон салбарт хүч гэдэг гайхалтай, яг энэ боломжийг “Яг түүн шиг” шоу олгож байгаа. Өөрийгөө шинээр нээж, шинэ боломжуудыг мэдэрч шилдэг байхын төлөө эрмэлзэх болно. Тайз нь дээр чи бол “Яг түүн шиг” гэдэг үгийг сонсох оролцогч байхад бэлэн байна” гэв. Түүнийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаагийн 2015 онд найруулж үзэгчдийн хүртээл болгосон “Тютю” уран сайхны киноны гол дүр Алимаагийн дүрийг бүтээснээр нь олон хүн мэднэ.

“A-Sound” хамтлагийн дуучин Ц. Тэмүүлэн

Зургаа дахь оролцогч “A-Sound” хамтлагийн дуучин Ц. Тэмүүлэн. Тэрбээр ”Дуу дуулах чадвар маань энэхүү шоунд оролцоход давуу тал болон гэж бодож байна. Мөн тайз, нүүр хувиргалт, бүжиг тайзны гэрэл бүгд нийлээд энэхүү шоуг маш сонирхолтой болгон гэдэгт итгэлтэй байна.Үзэгчид жинхэнэ шоу, цэвэр өрсөлдөөн, халуун дулаан уур амьсгалыг бэлэглэхэд бэлэн байна” гэв.

Жүжигчин, дуучин Ч.Очгэрэл

Долоо дахь оролцогч оролцогчоор Содура киноны гол дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, дуучин Ч.Очгэрэлийг зарлалаа. Тэрбээр “Үзэгчдийг байлдан дагуулсан шоуны шилдэг найман оролцогчийн нэг болсондоо баяртай байна. Энэ нэр төрийг унагалгүй цаашид шоуны шинэ өнгө төрх байна гэдгээ амлаж байна” гэв.

Загвар өмсөгч О. Билгүүн

Шоуны хамгийн сүүлийн оролцогч болох найм дахь оролцогчоор Азийн топ модель шалгаруулах олон улсын уралдааны гран при шагналт, загвар өмсөгч, VR хамтлагийн гишүүн О.Билгүүнийг зарласан юм.

Тэрээр”Хүн болгонд давуу тал байдаг, мэдээж надад ч гэсэн давуу тал байгаа. Энэ давуу талаа ашиглаж “Яг түүн шиг” шоуны дугаар болгон дээр би ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна” гэв.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …