Б.Баярцэцэг “НЕЖНОСТЬ” тоглолтоо толилуулна

Дуучин Б.Баярцэцэг жилд ганцхан үдэш сонсогчдынхоо дурсамжийг сэргээж, мэдрэмж хөглөсөн орос дуунуудаас бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтоо толилуулдаг уламжлалтай. Энэ удаад тавдугаар сарын 11-нд “Niciton live” клубт “НЕЖНОСТЬ” театр-тоглолтоо толилуулахаар болжээ. Түүний хэлснээр “Содон, зөөлөн, гал халуун” энэ тоглолтод дурсамж хөглөж, сэтгэлд хоногшсон Орос киноны хит дуунууд, домогт диско хэмнэл цохилсон гайхам орой болох гэнэ.

Дуучин бүсгүйн хувьд өнгөрсөн хугацаанд өөрийн хит дууны уран бүтээлүүдээс гадна Орос, Хятад дууны цомог гаргаж байсан бөгөөд томоохон хэмжээний нэлээд хэдэн тоглолтоо үзэгч олонд хүргэсэн юм.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …