“Улаанбаатар Марафон-2018” энэ сарын 19-нд зохион байгуулагдана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг энэ сарын 19-ний өдөр нийслэл хотод тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах ба сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамарна.

Мөн марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд 10000м, 21095м/хагас/, 42195м /бүтэн/ зайн уралдаан болох бөгөөд 18-аас дээш насныхан оролцох боломжтой.

Бага насны хүүхэд, насанд хүрэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүл болон албан байгууллагын бүртгэл доорх штабуудад явагдах бол их дээд сургуулийн оюутан залуусын бүртгэлийг Монголын Оюутны Холбооны байранд энэ сарын 14-ний өдрийг хүртэл явагдана.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …