“Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд тоглолт болно

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ жил  тохиож  байна.

Ойн хүрээнд “Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд тоглолтыг зохион байгуулагдах гэж байна. Тоглолт энэ сарын 6-ны өдөр 15:00 цагаас  UB Place-ийн концертын их танхимд болох юм.

Тоглолтод Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын амрагчид дундаас олон арван авьяастнууд төрөн гарсан бөгөөд бүлгийн удирдагч багш нарын хамт бүлгийн удирдагч, амрагчдын нэгдсэн тоглолтод оролцох юм.

Хүүхэд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, авьяас чадварыг нээхээр өөрсдийн авьяас чадвар, зүрх сэтгэлээ бүрэн зориулж ажилладаг Олон Улсын Хүүхдийн “Найрамдал”цогцолборын үе үеийн бүлгийн удирдагч багш нар бүгд урлаг, спортын авьяастнууд юм.

Найрамдал цогцолборын амрагч хүүхдүүдийн урлаг, спортод сонирхолтой авьяаслаг нэгэн болж төлөвшихөд тус цогцолборын бүлгийн удирдагч багш нарын хувь нэмэр их байдаг аж.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …