Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад өчигдөр орой хүрэлцэн ирлээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Чингис хаан Олон улсын нисэх буудалд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж 2018 оны дөрөвдүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийж, манай төр засгийн өндөрлөгүүдэд бараалхах юм. ​Монгол, Энэтхэг хоёр улс 2015 оноос хойш Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …