268 мянган тонн нүүрс алдагдсан хэргийг шалгана

Өмнөговь аймгаас урд хөрш рүү 268 мянган тонн нүүрсийг хулгайн замаар гаргасан гэх асуудал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус аймагт ажиллаж байхад чихэнд нь хүрэв.

Нийт тооцоогоор 268 мянган тонн нүүрсийг хэн хууль бусаар хулгайгаар урагш гаргаж, ашиг олсон асуудлыг хуулийн байгууллагад шалгуулж, холбогдох албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг Ерөнхий сайд даалгажээ.

Түүнчлэн тэрбээр энэ асуудлыг биечлэн шалгах үүргийг Сангийн сайдад өгсөн байна.  Мөн “Цагдаа, тагнуул, аудитын байгууллагатай хамтарсан Ажлын хэсэг гаргаж, хулгай хийсэн хүмүүсийг тогтоон хариуцлагыг үүрүүл. Улсын өмч, эд хөрөнгө болох уул уурхайн бүтээгдэхүүнээс хулгай хийж байгаа хүмүүс явах ёстой газартаа яваарай” гэжээ.  Ерөнхий сайдын үүрэг болгосноор ийнхүү хамтарсан Ажлын хэсгийг байгуулж нүүрсний уурхайнуудад шалгалт хийхээр болов.


Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …