Их Британийн ханхүү Уильямынх бүл нэмэв

Их Британийн ханхүү Уильямын гэргий, гүнгийн авхай Кейт Миддлтоны гэр бүл энэ сарын 23-ны өдрийн орон нутгийн цагаар 11.01 цагт гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэлээ. Тэд 3.5 кг хүүтэй болсон байна.

Гэгээн Мариагийн эмнэлгийн үүдэнд хааны гэр бүлийн  уламжлалын дагуу хосууд зургууд авахуулсан байна. Эмнэлэг дээр гүнж Шарлотта, ханхүү Жорж нар дүүтэйгээ танилцаж, удалгүй Кенсингтоны өргөө рүүгээ буцжээ. Ээж, хүү хоёрын биеийн байдал сайн байна гэж Кенсингтоны ордон мэдэгджээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.