“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа “Яг түүн шиг 3” шоунд оролцоно

 

Боловсрол суваг телевиз Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Энэ жилийн шоунд оролцох оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн. “Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний хоёр оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки нар сонгогдсон. Тэгвэл гурав дахь оролцогчдыг өчигдөр зарлалаа. “Яг түүн шиг-3” шоунд оролцох гурав дахь оролцогч бол “Sweetymotion” хамтлагийн дуучин Г. Сүндэрмаа.

Тэрээр фитнесс, усан сан, йог зэрэг зориулалтын клубүүдэд явах цаг зав, боломжгүй ажил хэрэгч бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж эхлээд гурван жил болж байгаа билээ.

Дуучин Г. Сүндэрмаа нэгэн ярилцлагадаа Таны хувьд гоо үзэсгэлэн гэж юу вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад

-Хүн болгон гоо үзэсгэлэнг өөрийнхөөрөө ойлгодог. Миний хувьд гоо үзэсгэлэн гэдэг нь хэн нэгнийг анх харахад төрөх анхны мэдрэмж юм. Гадна үзэмж сайхан байхын зэрэгцээ дотоод хүн нь сайхан бол би ийм бүсгүйг төгс эмэгтэй гэж хэлнэ хэмээн хариулжээ.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …