Б.Жагар: Оюутолгойн гэрээг шалгах биш цай, кофе уух зорилготой ажлын хэсэг байгуулагдсан байна

“Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг” байгуулагдаад нэг сар болсон байна. Энэ ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа. Тэгвэл нэг сар орчмын хугацаанд ажлын хэсэг ямар ажил хийсэн бэ гэх асуудлаар “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч, “Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн Б.Жагартай ярилцлаа.

Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар тухайн үеийн Сангийн сайд болон холбогдох хүмүүсийг саатуулан шалгаж байна. Гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдаад сар боллоо. Энэ хугацаанд ямар ажил хийж амжуулсан бэ?

-УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн үндсэн зорилго бол Оюутолгойн гэрээг дүгнэх, зөрчлүүдийг арилгах юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  УИХ-ын есөн гишүүн багтаж байгаа. Мөн таван дэд ажлын хэсэг байгуулагдсан. Миний бие УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны асуудлыг шалгах ажлын хэсгийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Манай ажлын хэсэг өнгөрөгч баасан гаригт хуралдсан. Гэвч хурал гэхээсээ цай уусан, танилцсан арга хэмжээ болсон. Үүнийг ч ажлын хэсгийн зохицуулагч УУХХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал өөрөө хэлсэн байгаа.

Г. Нандинжаргал гэдэг хүн өөрөө төрийн өндөр албан тушаалтан байж харилцааны догдлолтой хүн гэдгээ харуулсан.

Уг нь ажлын хэсэг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээг л шалгах зорилготой. Гэвч хурлаар ажлын хэсэг цаашид хэрхэн ажиллах талаар ярилцаж чадсангүй.

Оюутолгойн гэрээ Үндэсний аюулгүй байдлын зургаан зөвлөмж, УИХ-ын дөрвөн тогтоол, арав гаруй хуулийн зүйл заалтуудыг зөрчиж байна гэдэг зөрчлийг илрүүлээд байгаа. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж татвар төлөх ёстой. Гэвч Рио Тинто компани татвар төлөхгүй байгаа гэх зөрчил ч бий. Үүнийг л бид шалгаж, тогтоохоор ажиллах учиртай.

-Тэгэхээр танай ажлын хэсгийн ажил эхлээгүй байна гэж ойлгож болох уу?

-УИХ-ын даргын захирамжтай ажлын хэсэг байгуулагдаад сар болж байна. Үүний дор дэд ажлын хэсгүүд ч байгуулагдсан гэдгийг дээр хэлсэн. Гэтэл манай ажлын хэсгийнхэн ахлагчтайгаа уулзаж үзээгүй л явна. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт гарах дөхсөн байна шүү дээ. Хоорондоо уулзаж, ярилцаж үзээгүй байж, Оюутолгойн гэрээг яаж дүгнэх гээд байна вэ?. Магтах юм уу, эсвэл муулах уу. Өмнө татвараа төлдөггүй байсан юм байна. Одоо төлдөг болно гээд Рио Тинтогийн толгойг илээд өнгөрөх гэж байна уу.

Манай ажлын хэсгийн гишүүдэд ийм л хүлээлт үүсээд байгаа. Дан ажлын хэсгийнхэн гэлтгүй, Монголын нийт ард иргэдэд ийм эргэлзээтэй асуудал үүсээд буй.

Ямар ч ажил явагдаагүй байж ажлын хэсгийн гишүүдийг “нууцын гэрээнд гарын үсэг зур” гэсэн. Миний хувьд зурахгүй гэдгээ илэрхийлсэн. Оюутолгойн гэрээ угаасаа ойлгомжтой муу гэрээ шүү дээ. Харин шалгаж байна гэж ажлын хэсэг байгуулаад цай, кофе уугаад суугаад байж болохгүй.

-Ямар учиртай нууцын гэрээ вэ. Ажлын хэсгийн шалгалтын мэдээллийг гадагш задруулахгүй гэсэн учиртай юу. Таниас өөр нууцын гэрээнд гарын үсэг зурахгүй гэж татгалзсан хүн бий юу?

-Монголын ард түмэн өглөө болгон сэрэхдээ 3 сая ам.долларын хүү төлж байна. Ямар ч ноогдол ашиг хүртээгүй хэрнээ өр төлсөөр байна шүү дээ. Энэ асуудлыг  үе үеийн Засгийн газар, УИХ хойш тавьсаар ирсэн. Өнөөдөр Монгол Улсад ард түмнийхээ талд байгаа Засгийн газар, УИХ-ын гишүүн гэж алга. Тийм учраас иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд ажлын хэсэгт орсон.

Хэрвээ нууцын гэрээнд гарын үсэг зурчихвал эх орноосоо урвасан, компанийн нууц задалсан гэх асуудлаар хууль бус үйлдлийг нь илчилсэн бидэнд хариуцлага хүлээлгэж болзошгүй. Өөрөөр хэлбэл Оюутолгойнхон Засгийн газраар дамжуулж бидний амыг таглах оролдлого хийж байна гэж үзэж байна. Тиймээс гарын үсэг зурахгүй.

Оюутолгой гэрээ өнөөдөр УИХ-ын 76 гишүүн  Засгийн газрынх биш, гурван сая иргэдийн баялаг учраас ямар хэмжээний хөрөнгө оруулалт орж ирээд Монгол Улсад ямар хөрөнгө оруулалт хийгдсэн юм гэдгийг эхлээд дүгнэх хэрэгтэй.  Гэрээг дүгнэхийн тулд бид нар нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулахгүйгээр өнөөдөр ард түмэндээ ил тодоор танилцуулах ёстой. Ард түмнээсээ асуугаагүй байж хуйвалдааны гэрээ хийсэн хүмүүс эхнээсээ шоронд орж байгаа харж байгаа биз дээ.

-Үндсэндээ бусад ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүдийн ажил ч иймэрхүү явагдаж байна гэж ойлгож болох уу?

Монголын ард түмэн Оюутолгой гэрээ хэрхэн шийдэгдэх бол, миний амьдралд ямар үр өгөөжөө өгөх бол гэдгийг л харж байгаа. Гэтэл эсрэг талд нь хуйвалдаж байгаад гэрээ байгуулчихсан. Үүнийг шалгах гэхээр нууцын гэрээнд гарын үсэг зуруулж, хам хэрэгтэн болгох гэж байна. Хэзээ ч ийм зүйл байж болохгүй. Монголд ашиггүй гэрээ байгуулсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой.  Рио Тинтотой гэрээ байгуулахад байсан бүх төрийн түшээд хариуцлага хүлээх ёстой. Тэдний арчаагүй үйлдлээс болоод Оюутолгой бидэнд үр ашгаа өгөхгүй гадны компанийг тэжээж байна. Өнөөдөр Монголд шударга ёс үгүйлэгдэж байна.

Оюутолгойн гэрээг байгуулснаар Монголын эдийн засаг өссөн гэж улс төрчид ярьдаг. Эдийн засаг өссөн юм бол яагаад Монголчууд банкны зээлтэй байгаа юм бэ, яагаад цалин авдаг ч амьдралд нь хүрэлцэхгүй байгаа юм бэ, яагаад Монгол Улс гадны улс орнуудад олон тэрбум ам.долларын өртэй байгаа юм бэ? Энэ эдийн засгийн өсөлт мөн гэж үү. Эсвэл хэдхэн хүний халаас дүүрэхээр Монгол Улсын эдийн засаг өслөө гэж ярьдаг юм уу. Энэ асуудлыг яаралтай шалгаж, шийдэлд хүрэх ёстой. Халаас нь дүүрсэн хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Хуульд заасны дагуу Монгол хүн бүр байгалийн баялгийнхаа эзэн байж, үр шимийг нь тэгш хүртэх учиртай.

Г. Нараа

Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. хөөрхий says

    Угаасаа муу гэрээ ш дээ гэнээ ингэхэд энэ сүржин баагийнуудад олон улсны гэрээ эрх зүй талаар ойлголт байх ямар ч шинж алгаа дээр нь тэр хэдэн том ном шиг гэрээг уншсан л байдаг байгаа даа. Ажлын хэсэгт орчоод угаасаа муу гэрээ ш дээ гээд үзээгүй байж урьдчилаад дүгнэлтээ гаргачихсан тууж явах юмдаа

    1. Anonymous says

      Тэгээд юугаараа сайн гэрээ юм. Чи мэдэж байгаа бол ба бэ-үгүй тайлбарлаад өгөөч

  2. zochin says

    chi uuruu ochij uzee.tegeed chadval huniig muul.ene bol chinii huvid muruudul.jagartaa amjilt husie.eldviin teneguudiig bitgii too.ajilaa sain hiigeerei gej zuvlue.

  3. зочин says

    Ёстой яг онож хэлжээ.

  4. ohinoo says

    er ni bol zow sh dee. ene gereeg mash sain shalgaj ard irgededee ashigtai geree hiih heregtei. 10,20 jiliin daraa mongoliin min vrs tom bolj bvgd eh orondoo eej aawinhaa hajuud eleg bvten ur shirgvi amdrah heregtei sh dee. Hoich uvee bodoj bga hun er ni bn uu. Mongold.

  5. Anonymous says

    ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:———
    http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00

Comments are closed.