Б.Мэргэн: Б.Мөнхжаргалын гэрт нэгжлэг хийгээгүй

“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгож  хуурамч гарын үсэг үйлдэж, хийсэн гэдгээ мэдэгдсэн.

Тус хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг хорьж, шалгаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр  Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн мэдээлэл хийлээ.

Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн”Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр  “Ч.Мөнхжаргалын гэрээс Эрдэнэт үйлдвэрийн арбиртын маргаантай холбоотой нууц гэрээнүүд олдсон гэж мэдэгдсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын гэрт нэгжлэг хийгээгүйг АТГ-аас мэдэгдсэн. Хаанаас ямар учиртай ийм мэдээлэл цацаад байгааг мэдэхгүй байна.

Өмнө нь н.Дагиймаа өмгөөлөгчтэй хамт АТГ-д энэ хэргийн талаар нотлох баримт гаргаж өгч байсан. Арбитрын шүүхийн шийдвэрийг интернетэд ил байгаа эх сурвалжаас авч, гэрээнд зурагдсан гарын үсэгнүүд хуурамч гэдгийг Лондонгийн шинжээч компаниар батлуулаад бүгдийг нь орчуулаад өгсөн.

ЭҮ-ийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам өгсөн ярилцлагадаа “2016.09.20-нд Арбитрын шүүхийн шийдвэр манай Эрдэнэт үйлдвэрт албан ёсоор ирсэн” гэсэн. Гэвч бид Б.Мөнхжаргалыг өмгөөлөхийн тулд Арбитрын шийдвэрийг юу гэж тусгасныг харах шаардлагатай, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд өмгөөлөгч бүх байгууллагаас мэдээлэл авах эрхтэй. Тухайн байгууллага өмгөөлөгчид мэдээлэл өгөх үүрэгтэй гэсэн байдаг. Бид тус шийдвэрийг үзэхээр албан бичиг явуулсан ч хариу ирээгүй л байна. Энэ шийдвэрийг харж чадвал бидний эргэлзээ алга болох учиртай.

Мөн 2013 оны 28 хуудаст богино гэрээ Б.Мөнхжаргалын сейфнээс гарч ирсэн, мөрдөн байцаах газар хурааж авсан гэж яриад байгаа. Гэрт нь байх нь байсан ч ажлаасаа гарсан байхдаа сайн дураараа, ЭҮ-ийн хуулийн ажилтанд хүлээлгэн өгсөн.

Стандарт банктай харилцаж байсан ганц хүн нь Б.Мөнхжаргал байсан гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Ч.Ганзориг Б.Мөнхжаргалаар хуурамчаар гарын үсэг зуруулсан гэж яриад байгаа нь ч үндэслэлгүй.Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хүүг зогсоох, төлбөрийн нөхцлийг багасгах арга хэмжээ авч ажиллаж буйгаа мэдээлсэн. Тиймээс ямар нэг эх сурвалжгүй, албан бус мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэж мэдэгдлээ.

 

 

Санал болгох мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан …