Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан Дагина” цом өнөөдөр Монголд ирлээ.

Алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 11:00 цагт, Шангри-Ла зочид буудалд 13:00 цагт танилцуулах юм байна.

МХБХ-ны ногоон талбайд болох арга хэмжээний хөтөлбөр:

10:00 Оддын хөлбөмбөг
11:00 ДАШТ-ий цом талбайд ирэх (МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ)
12:30 МХБХ-ны супер цомын тоглолт (Эрчим – Улаанбаатар Сити) болно.

Алтан дагина цом Монголоос Хятад, Японоор зочлоод ОХУ-д буцаж очих аж. Энэхүү цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй, 18 каратын таван кг алтаар бүтээгдсэн. Өмнөх жилийн ДАШТ-д түрүүлсэн баг болон тухайн улсын Ерөнхийлөгч алтан цомд хүрдэг байна.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.