Цэвэрлэх байгууламжаас гарах цэвэршүүлсэн усыг дахин ашиглах боломж бүрдэнэ

Нийслэл хотын хүн амын ус хангамжийн аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжаас хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үүсэх бохирдлыг багасгах зорилгоор хөтөлбөрийн төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсрууллаа. Шинэчилж боловсруулсан хөтөлбөрт 9 зорилтын хүрээнд 144 ажлыг 2018-2021 онд хэрэгжүүлэх юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн хуралд “Нийслэлийн хүн амын усан хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр”-ийн төслийг танилцуулсныг гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо.

НИТХ-аас 2014 онд баталсан “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-т зөвхөн ус хангамжийн асуудал багтсан байсан бөгөөд шинэчилсэн боловсруулсан дээрхи хөтөлбөрийн төсөлд ариун цэврийн байгууламжийн цогц асуудал болон арьс шир, ноос ноолуур зэрэг түүхий эдийн анхан шатны боловсруулах үйлдвэрийн бохир ус, цэвэрлэх байгууламжаас гарах цэвэршүүлсэн усыг дулааны станц, ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж эхлэх зэрэг томоохон бодлогын, бүтээн байгуулалтын ажлуудыг тусгаснаараа онцлог юм.

Эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

 

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …