Оюутны хөгжлийн зээлийг тавдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ

Таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байх шийдвэрийг 2018 оны хоёрдугаар сард Засгийн газар гаргасан билээ.

Оюутны зээлийн шинэчлэгдсэн журам 2018 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж.

Зээлийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө. Ингэхдээ хүүгүй, урт хугагаар, барьцаа шаардахгүй, хамтран зээлдэгчгүй, даатгалтайгаар олгох юм байна.

Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй. Мөн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгохоор журамд заажээ.
Оюутны хөгжлийн зээлд төрийн болон төрийн бус их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой болжээ. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …