МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд БНАСАУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ри Сү Ён нартай уулзаж хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр намын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ агуулга хэлбэрээр баяжуулах талаар санал солилцсон байна. Мөн БНАСАУ-ын Намын дээд сургуулийн удирдлагуудтай уулзан намын боловсон хүчин бэлтгэх сургалтын арга зүйтэй танилцжээ.

Монголын зочид төлөөлөгчид Энх тайвны тосгон гэгдэх Панмунжомд зочилж, умард ба Өмнөд Солонгосыг заагласан хилийн зурвас дахь цэрэггүй бүсээр очин, гурван жил үргэлжилсэн Солонгосын дайн ба дайныг цэглэж, талууд 1953 онд гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан түүхийг сонирхлоо. Тус бүсээс холгүй орших Кэсөн хотод Корё улсын он тооллын 918 онд байгуулсан Корё улсын 31 дэх хаан Гунмин болон түүний Монгол хатны бунхан бий. Энэ бунханд Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын зочид хүндэтгэл үзүүлсэн юм.

Монгол улс, БНАСАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойн хүрээнд болон БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен-ий мэндэлсний 106 жилийн ойг угтан зохион байгуулсан  “Нарны баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын төлөөлөгчид болон гадаадын зарим орны зочид төлөөлөгчид, Пхеньян дахь гадаад улс орнуудын элчин сайдууд мөн оролцсон байна.

Монгол улс, БНАСАУ нь 1948 оны 10-р сарын 15-ны  өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

 

 

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …