Пак Гын Хэ ялын тогтоолоо хүлээн зөвшөөрлөө

 Энэ сарын 6-ны өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д Сөүлийн Төв дүүргийн шүүхээс 24 жилийн  хорих ял оноосон юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дүүгийнхээ илгээсэн давж заалдах тухай хүсэлтийг хүчингүй болгохоор өргөдөл гаргажээ.

Шүүхээс түүнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж 15 хэргээр ял оноосон байна.

Пак Гын Хэгийн буруутай нь тогтоогдож, ял сонссон хэргүүд :

  1. Чой Сүүн Силийн KD компанитай Hyundai Motor группыг гэрээ байгуулахад шахалт үзүүлсэн
  2. Лотте группээс 7 тэрбум вон гаргуулж, Чой Сүүн Силийн K-Sports санд хандивлуулсан
  3. Харилцаа холбооны KT компанид шахалт үзүүлж, Чойгийн найзыг ажилд оруулж, бас нэг найзынх нь компанитай сурталчилгааны гэрээ байгуулсан
  4. Гангийн POSCO компанид шахалт үзүүлж, Чойгийн The Blue K компанитай гэрээ байгуулсан
  5. Өөрийн найзын санд Самсунгаас 1.6 тэрбум воны хандив өгүүлсэн
  6. CJ Group компанийн дэд ерөнхийлөгч эмэгтэйг албан тушаалаас нь зайлуулахыг оролдсон
  7. Ерөнхийлөгчийн албаны 47 ширхэг нууц бичиг баримтыг Чойд дамжуулсан
  8. Лотте Группээс 7 тэрбум воны авлига авсан
  9. SK Group-ээс 8.9 тэрбум воны хандивыг Чой Сүүн Силийн K-Sports санд өгүүлсэн
  10. Самсунг группээс 3.64 тэрбумын хандив авч, Чойгийн Core Sports санд шилжүүлсэн
  11. Самсунг группт шахалт үзүүлж, Чойгийн охины хичээллэх морь, унах машин, сургалтын материалын зардлыг төлүүлсэн
  12. Засгийн газрын таалагдаагүй албан хаагчдыг халуулсан
  13. Өөрт таалагдаагүй урлаг соёлын зүтгэлтнүүдийн хар жагсаалтыг гаргаж, тэднийг төрийн дэмжлэгээс хасаж байсан
  14. Чой Сүүн Силд хууль бус аргаар тусалсан
  15. Hana банкны албан тушаалтныг дэвшүүлж байсан хэргүүд багтжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …