Л. Энхболд: “Эрдэнэс Тавантолгой”-гоос 268 мянган тонн нүүрс алга болсон баттай мэдээлэл байна

УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр Төрийн ордонд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга босон талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар баттай мэдээлэл байна. Мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийгээд нүүрс алга болсныг тогтоочихсон. Энэ нь 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс юм. Уг асуудлыг гуравдугаар сарын 26-нд Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар хандсан.

268 мянган тонн нүүрсийг хэдэн оны хэдэн сард тухайн мөргөцгөөс ямар компани авсан гэдгийг АТГ тогтоох хэрэгтэй. 2010-2011 онд гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдээгүй байна. 268 мянган тонн нүүрс энэ замаар алга болчихсон уу гэсэн хардлага байна.

Дөрвөн сая хоёр зуун мянган тонн нүүрсийг мөн хулгайлсан байж болзошгүй мэдээлэл надад ирээд байна. Ард түмний баялгийг нийлж цөлмөдөг бүлэглэл бий болчхоод байна.

Удахгүй УИХ дахь авлигын эсрэг бүлгийн гишүүд энэ асуудалтай газар дээр нь очиж танилцана. Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мөн хандана.

Монголын ард түмний өмчийг хэн ч хулгай хийж болохгүй. Хуулийн байгууллагууд үнэн бодит байдлыг тогтоох шаардлагатай. Эрдэнэс Тавантолгой компанийн тухайд надад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Өмнөговийн ард түмний өмчийг орон нутагт нь үлдээх зорилго л надад бий” гэж мэдэгдлээ.

 

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …