Ж. Коми: Д.Трамп ёс суртахууны хувьд доголдолтой

Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчооны дарга асан Ж. Коми өнгөрсөн Ням гаригт АВС телевизэд ярилцлага өгчээ.

Тэрбээр хөтлөгчийн “Та Д. Трамп ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэж үзэж байна уу” гэсэн асуултад “Хүмүүс түүнийг сэтгэцийн хувьд тохиромжгүй, солиорлын эхэн үедээ яваа гэж янз бүрээр тодорхойлдог. Би Д. Трампыг эрүүл мэндийн хувьд Ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэж бодохгүй байна. Харин ёс суртахууны хувьд доголдолтой ” гэж хариулжээ.

Ерөнхийлөгч Д. Трамп Ж. Комиг 2017 оны тавдугаар сард Холбооны мөрдөх товчооны даргын ажлаас нь чөлөөлсөн юм.
Шүүмжлэгчид Д.Трампын сонгуулийн штабынхан болон Орос хоорондын хуйвалдааныг шалгахад түүнийг саад болон гэж огцруулсан гэж дүгнэжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …