Орчлонгийн хамгийн урт шөнө чамгүй шөнө

СЭТГЭЛИЙН АНИР МУСК-г шүүмжлэхүй
ЗОХИОЛ Э.Чинзориг
КИНО СТУДИ Point Production, Logic Film production
НАЙРУУЛАГЧ Э.Чинзориг
ЖҮЖИГЧИД О.Долгор, Э.Мөнхтөр, О.Үржинханд, А. Баттүшиг
КИНО ТЕАТР Бүх кино театруудаар

ЗОХИОЛ
Бүрэн хэмжээний бүтээл болж буйгаараа Э.Чинзоригийн хувьд анхны кино зохиол. Энэ зохиолыг бичихийн тулд илүү цагаар судалгаа хийж, суралцахыг шаардсангүй. Гагцхүү сэдвээ өөрийнхөөрөө харж, харсаныгаа зохиол болгон буулгаж чадсанаараа л Уран Сайхны Кино болсон болов уу. Гоц гойд онцгойрох зөрчилгүй, ахуйгаас алсрах зорилгогүй болохоор амьдралын төлөө тэмүүлж яваа залуу хүн бүхний сэтгэлд ойр бууна. Буусан сэтгэлээ сийчэх увдистай содон зохиол.

Хүмүүн гэгч бодгаль амьтан нэгнээ ойлгох, энэрэх, хайрлах сэтгэлээрээ адгууснаас ялгарна. Энэ чанар нь дутвал мэдээж адгууснаас ялгаагүй болно. Хүсэл ухамсар хоёрын алиных нь зоон дээр хүний хувь тавилан тогтож, хүн төрөлтөн үлдэж ирсэн тухай далд өгүүлэх ухамсарт зохиол.

Сэтгэлийн Анир киноны зохиолыг бичиж найруулсан жүжигчин Э.Чинзориг

НАЙРУУЛАГЧ
MNB телевизийн “Тусгай салаа” олон ангит кино, “LOVERS” МУСК-нд тоглож уран бүтээлийн замналаа эхлүүлсэн залуу уран бүтээлч Э.Чинзориг нь POINT PRUDOCTION-ийг үүсгэн байгуулсан. Энэ бүтээлийн зохиолоо өөрөө бичиж, өөрөө Ерөнхий найруулагчаар нь ажилласан байна. Анхных гэхэд энэ бүтээл арай л хүнддээгүй юу?… гэж бодмоор. Хийчихсэнийг нь үзэхээр дараагийн бүтээлийг нь хүлээмээр санагдах. Энэхүү кино нь хорон муу санаатай, эсрэг талын гэх дүргүй хэрнээ киноны үргэлжлэх хугацаа буюу 100 гаруй минут тэр чигтээ тэмцэл, найдлага, зөрчил дүүрэн байлаа. Аз жаргалын агууламжийг учир шалтгаантай нь, үр дагавартай нь, бас бодогдуулах зүйлтэй нь 100 гаруйхан минутанд багтаан боловсруулж, хүний ухамсарт цутгаж байгаа нь найруулагчийн ур юм. Хэн муу хүн юм, хэн буруутай юм гэдгийг үзэгч бүхэн өөрийнхөөрөө дүгнэх боломжийг үлдээж бас ч үгүй сэтгэлгээгээ илэрхийлж муугүй найруулсан санагдана. Ямартаа ч Э. Чинзориг гэх залуу Монголын кино урлагийн энэ цаг үеийн хөгжилд өрсөлдөн тоглохоор орж ирлээ. Түүний гарт “Түз” хөзөр бий. Тэр нь МУСТА О.Долгор.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …