МУГЖ Э.Амартүвшин “Травиата” дуурьд тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 22-нд 17:00 цагаас  Ж.Вердийн “Травиата” дуурь тоглогдох гэж байна.

Тус театрт 106 дахь удаагаа тоглогдох энэ дуурьт гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин Жермонд дуулах аж.

Э.Амартүвшин 2018 оны гуравдугаар сарын 11-д Москва хотноо Большой театрын тайзан дээр зохион байгуулагдсан дэлхийн шилдэг сонгодог уран бүтээлчид оролцдог олон улсын мэргэжлийн дуу, хөгжмийн “Браво” ёслолд уригдсан. Тэрбээр Евро Азийн 15 улсын сонгодог урлагийн мэргэжлийн уран бүтээлчдээс шалгаран шилдэг “Браво” шагналын эзэн болсон юм.

Э.Амартүвшинтэй хамт гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, залуу уран бүтээлч Б.Батжаргал нар гол дүрийг амилуулна.

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …