Таны арьсыг гундааж, үрчлээс үүсгэх хамгийн ноцтой шалтгаанууд

Эмэгтэй хүн бүхэн л аль болох залуухан, үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг. Гэтэл өдөр тутмын буруу амьдралын хэвшил, арьсаа дутуу арчилснаас болж, арьс хуурайшиж, үрчлээс үүсэх нь элбэг тохиолддог. Тэгвэл та мөнхийн залуу, үргэлж гялалзсан чийглэг арьстай харагдахын тулд ердөө л өдөрт хийдэг зүйлсээ өөрчлөхөд хангалттай. Ингээд хамтдаа бидний хийдэг ямар буруу зуршил, хурдан хөгшрөхөд нөлөөлдөг болохыг мэдэж авцгаая!

1. Нарны тос хэрэглэхгүй байх

Нар нь хорт цацрагаараа арьсыг гундааж байдагтай адил салхи ч мөн үрчлээс үүсэх нэг шалтгаан болдог гэдгийг анхаараарай. Иймд та нарны тосыг жилийн дөрвөн улиралд түрхэж, арьсаа хамгаалах хэрэгтэй юм. Хүмүүс ихэвчлэн нарны тосыг зөвхөн зуны улиралд түрхдэг нь алдаа болдог байна.

2. Нүүрээ хэт зузаан будах

Нүүрээ хэт зузаан будаж, энгэсэг тавих хэрэггүй. Энэ нь арьсанд амьсгалах боломжийг үл олгож, цаашлаад гэмтээж, үрчлээс үүсэх гол шалтгаан болдог. Хэрэв та өнгөлөг төрх, үрчлээгүй арьстай удаан байхыг хүсч байвал, аль болох бага, хөнгөн будаж байгаарай. Энэ нь таныг харин ч залуухан харагдахад тусална.

3. Хангалттай сайн амрахгүй байх

Хүн өдөрт 8 цаг унтаж байж хангалттай нойр авч, гүйцэд амарч чаддаг. Харин шөнө унталгүй элдэв зүйлс хийх нь хурдан хөгшрөх гол шалтгаан болдог байна. Арьс хангалттай амарч чадаагүйн улмаас үрчлээс бий болж, энгэсэг, будаг шингэхгүй болох талтай. Иймд та өдөр бүр хангалттай амарч, эрч хүчээ нөхөх хэрэгтэй юм.

4. Үргэлж бухимдалтай байх

Стресс, бухимдал нь хүний биед ямар олон сөрөг нөлөө үзүүлдэг болохыг бид бүгд сайн мэднэ. Энэ нь хүний хөгшрөх үйл явцыг хурдасгах хамгийн том хүчин зүйл юм. Харин үүнээс аль болох хурдан ангижирч, жижиг зүйлээс болж санаагаа зовоохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд эерэг хандлагатай байж, өөрийгөө хөгжүүлж, хүчтэй байгаарай.

5. Буруу хооллолт

Бид буруу хооллож, эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлснээс болж хөгшрөлт харьцангуй хурдан явагддаг. Таргалуулж, нүүрний арьсыг үрчлээтүүлжнөсөө толбо бий болгодог байна. Харин эрүүл, зөв хооллолтыг баримталдаг хүмүүс ихэвчлэн хэвийн жин, галбиртай байхаас гадна, царай төрхийн тухайд шингэвтэр цагаан байдаг. Тэд хөгшрөлтөөс огт эмээдэггүй бөгөөд сайхан төрх, толигор арьсны нууц ердөө уураг, шим тэжээлтэй эрүүл хоол юм. Иймд та одооноос ч болов, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, аль болох зөв зүйтэй хооллож хэвшээрэй. Үр дүнгээ богино хугацаанд өгч эхлэх болно.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. irgen says

    baigaliin huuliar yavagddag hogshroltiig neeh ayultai um shig oilgolt toryyldegee bolimoor um, hyn bolgon tuulj ongordog jam baina,,,,nas nasaaraa baih ni saihan shdee

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.