Дугаарын хязгаарлалт хуучин хэвээрээ мөрдөгдөнө

Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох санал асуулгыг иргэд дэмжээгүй тул хуучин хэвээрээ замын хөдөлгөөнд оролцуулахаар   боллоо.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө. Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа. Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна.

Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох зам дээр төмөр замын гарам байгаа. Пүрэв гарагийн орой 22:00 цагаас Даваа гарагийн өглөөний 07:00 цаг хүртэл энэ хэсгийг хаахаар төлөвлөсөн байгаа.

Хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв, захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Захуудын цагийн хуваарийн тухайд одоогоор олон төрлийн саналууд гарч байгаа, үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.