Т.Чингис: Н. Түвшинбаяр  аваргын “Чингис хаан” одонг зурахад хүндрэлтэй байсан

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингис хаан” одонт Н.Түвшинбаяр аваргын  хөрөг зургийг тосон будгаар зурсан зураг өчигдөр  цахим сүлжээнд  цацагдлаа. Тус зургийг  байгалийн зураач Ц. Нарангэрэлийн  шавь  Т. Чингис  зуржээ. Тэрээр аваргын зургийн Ерөнхийлөгчийн тамгын газрын захиалгаар хоёр сарын хугацаанд зурсан гэнэ.

Зураач Т.Чингисээс аваргын зургийг зурахад аль хэсэг нь  хүндрэлтэй байсан бэ? гэж асуухад “Чингисийн одон маш нарийн хийцтэй учир зурахад хүндрэлтэй байсан” гэж хариулав.

 Түүнчлэн 2012-2016 онд УИХ-ын даргаар ажилласан байсан З.Энхболдын хөрөг зургийг ч гэсэн зурсан аж.

Г.Нараа

 

 

 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …