Б. Идэржавхлан: “The Voice of Mongolia” амьдралд минь шинэ өнгө нэмсэн гайхалтай цаг мөч байсан

“The Voice of Mongolia” шоуны “battle”-ийн сүүлчийн дугаар өчигдөр /2018.04.15/-нд үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны хамгийн чансаатай оролцогчдыг нэг дор багтаасан шүүгч С. Ононбатын хувьд өчигдөр тун хэцүүхэн сонголтуудтай тулгарсан юм.

Шүүгч С. Ононбатыг хэцүү сонголт хийлгэсэн оролцогч бол Б.Идэржавхлан, Э.Энхсүх нар байлаа. Тэд Айзам хамтлагийн “Хавар ” дууг дуулсан. С.Ононбат шүүгчийн сонголтоор Э.Энхсүх тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр болж, Б.Идэржавхлан хасагдсан юм.

Тэгвэл тэмцээнийг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болсон оролцогч Б.Идэржавхлан цахим хуудсаар дамжуулан өөрийг нь дэмжиж байсан хүмүүстээ баярлаж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “The Voice of Mongolia”! Энэ үнэхээр амьдралд минь шинэ өнгө нэмсэн гайхалтай цаг мөч байсан. Багийнхандаа бүгдэд нь хайртай шүү. Ononbat Sed ахдаа бас үнэхээр их баярлаж байна. Таниас их зүйл сурсан. Надад итгэж байсан бүх хүмүүстээ чинь сэтгэлээсээ баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү “хэмээн бичжээ.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. ZOCHIN says

    SAIHAN ZALUU SHUU. AMJILT, ERUUL ENH, AZ JARGALIIG HUSIE.

  2. зочин says

    Аргагүй л боловсролтой, багш хүний шинж мөн дөө. Мундаг хүү амжилт хүсье.

  3. Anonymous says

    ononbat ene 2 t duunii songoltiig buruu hiij ugsun bna.klipnii zagalmailsan etsegiin songolt muu blaa.

  4. zochin says

    Mundag zaluu.Bayar hurgei.

  5. Anonymous says

    Мундаг залуу дэмжиж байсан шүү. Үнэн гоё дуулдаг. Гэхдээ энэ удаагийн дууны сонголт маш муу байсан.

  6. Зочин says

    Мундаг залуу дэмжиж байсан шүү. Үнэн гоё дуулдаг. Гэхдээ энэ удаагийн дууны сонголт маш муу байсан.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.