Фото: Сири Улсыг бурхан ивээх болтугай

Өнгөрсөн Бямба гаригийн үүрээр Сирийн Засгийн Газрын байгууламжуудад Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Францын арми пуужингийн цохилт өгчээ.

Пуужингийн цохилт өгсөн АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга генерал Ж.Данфорд”Химийн зэвсгийн судалгаа хийдэг, хадгалдаг Сирийн гурван объектод цохилт хийсэн” гэжээ.

Энэ асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, ОХУ-ын Батлан хамгаалахын хорооны дэд дарга Юрий Швыткин нар эсэргүүцэн байр сууриа илэрхийлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин:Олон улсын харилцаанд хор хөнөөл учруулж, Сирийн хямралыг улам өргөжүүлэх юм.

ОХУ-ын Батлан хамгаалахын хорооны дэд дарга Юрий Швыткин: АНУ, Франц болон Их Британийн Сирид явуулж байгаа ажиллагаа  сайн юманд хүргэхгүй. АНУ ба түүний холбоотнуудын энэ болчимгүй үйлдлийг зогсоохын тулд НҮБ-ын Ерөнхий  Ассамблей яаралтай хуралдах шаардлагатай. НҮБ-ын Ерөнхий Ассамблей яаралтай хуралдуулж Сирид хохирол учруулсан дээрх улсуудаар  төлүүлүүлсэй. Сири Улсыг бурхан ивээх болтугай .

 

 

 

 

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …